ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДҮҮД БАЙРНААСАА ХӨӨГДЖЭЭ
Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан цэцэрлэг, сургууль тун ховор. Тэр дундаа саажилттай хүүхдүүдэд зориулсан сувиллын ганцхан цэцэрлэг байдаг.Гэвч уг цэцэрлэг нь сүүлийн хэдэн жил өөрийн гэсэн байргүй өөр цэцэрлэгийн хаяанд үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн.
Нийслэлийн сувиллын аравдугаар цэцэрлэгийн барилга ашиглалтын шаардлага хангахгүй болсон тул буулгах шийдвэрийг мэргэжлийн хяналтаас гаргасан. Үүнээс хойш нийслэлийн 58 дугаар цэцэрлэг буюу “Өнөр бүл” гэх улсын асрамжийн төвийн зүүн жигүүрт тусгай асаргаа сувилгаа, сэргээн засалт шаарддаг 120 хүүхэд дөрвөн өрөөнд толгой хорогдсоор өнөөдрийг хүрчээ.
Гэвч сүүлийн үед энэ дөрвөн өрөөнөөсөө хөөгдөх болсон байна. Тодруулбал нийслэлийн Боловсролын газраас 10 дугаар цэцэрлэгийг дөрвөн өрөөгөө яаралтай суллах шаардлагатай гэж мэдэгджээ.Тэднийг ийн хөөх болсон нь тухайн байранд тусгай дугаарын 108 утасны төвийг байгуулахаар болсон явдал аж.
Б.Сансар
olloo.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
малнууд өөр байр олдоогүй юм байх даа заавал хүүхдийн цэцэрлэгийн байрыг аваад байхдаа яадагийн
Тэр хөөгөөд байгаа хүний нэр ус албан тушаал зураг хөргийг нь олон нийтэд харуулах хэрэгтэй