Шөнө гэрэлтдэг дугуйн зам

Польш улс унадаг дугуйтай зорчигчдод ээлтэй орнуудын нэг юм. Тиймдээ ч саяхан  дугуйн шинэ технологи бүхий зам тавьжээ. Уг зам нь өдрийн турш нарны эрчим хүчээр цэнэглэгдэн шөнөдөө 10 цаг орчим гэрэлтэх боломжтой аж.

Ердөө 100 метрийн урттай тавьсан энэхүү замыг өвлийн улиралд туршиж үзэх бөгөөд цаашдаа илүү урт болгохоор төлөвлөсөн аж.

 

 

 

Энэхүү замыг хийсэн TPA SP. Z o.o  инженерийн компани цаашдаа хурдны замд хийхээр төлөвлөж байгаа бөгөөд одоогоор туршилтын  шатандаа явж байгаа юм. Мөн тэд тун удахгүй Warsaw-д технологио сайжруулан өнгө өнгөөр гэрэлтдэг зам хийж магадгүй гэжээ.

 

 

 

М.Хангай
BreakingNews.mn


URL:

Сэтгэгдэл бичих