СОГТУУГААР ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЖОЛООДСОН НИЙТ 35 ЖОЛООЧИЙГ ИЛРҮҮЛЖЭЭ

11Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр өчигдөр нийт 350 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 293 дуудлага бүртгэгджээ.

Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 9 бүртгэгдэж 10 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 0, явган зорчигч-1. Зам тээврийн осолд сургуулийн насны 5 хүүхэд өртсөн. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 35 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажиллажээ.

Тухайлбал, БЗД-ийн нутаг Улиастайн зам, Усан сангийн баруун замд T.Raum маркийн авто машины жолооч нь явган зорчигч 08 настай эмэгтэй О-г мөргөж гэмтээн хэргийн газрыг орхиж явсан. Мөн СХД-ийн нутаг 61-н гарамын хойд замд “T.Prius” маркийн Д жолоочтой авто машин онхолдож зорчигч 02 настай Б, 07 настай эрэгтэйТ нарын 2 хүүхэд гэмтсэн. Орон нутагт Төв аймгийн Жаргалант сумын Баянбулаг 3-р багийн нутаг Тахилтын даваа гэдэг газар “H.Sonata” маркийн авто машины жолооч О нь “Dongfeng” маркийн Б жолоочтой авто машинтай мөргөлдөж зорчигч 38 настай эмэгтэй Б, 03 настай эмэгтэй Н нарын хоёр хүний амь нас хохирч, гурван хүн гэмтжээ.

Б.Сансар
olloo.mn

URL:

Сэтгэгдэл бичих