“Босоо Хөх Монгол”-ын эх орончийг алах дөхсөн балмадууд мөрийтэй тоглоомын хэрэгт оролцсон уу?

Тоглоомын газар луу АК-тай этгээдүүд дайран орж,зодоон үүсгэж, үр дүнд нь 34 хүн хутгалуулж , тэрбум гаруй төгрөг дээрэмдэгдсэн байна гэсэн мэдээлэл олныг цочирдуулсан билээ.

527-14761782296337Тэгвэл цагдаагийн газраас: 2 хүн гэмтсэн, 8 хүн хөнгөн гэмтэл авсан, айлд байсан 10 хүн рүү бүлэг этгээд дайрч, дээрэм үйлдсэн, хэрэгт холбогдолтой А, Б нарыг баривчилсан, бусдыг нь эрэн сурвалжилж байна гэжээ. ГССҮТ-ийнхэн хоёр хүн маш хүнд байдалтай, толгой, хамаг бие хавантай, толгой, гартаа хутганы шархтай ирсэн, нэг нь гадаад руу яаралтай явж эмчлүүлэхээр болсон гэжээ. Янз бүрийн эх сурвалжаас, мөрийтэй тоглож байсан бизнесменүүд рүү бүлэг дээрэмчин дайрч, зодоон үүсэж, 500 сая төгрөг, 1,5 кг алт дээрэмдэгдсэн, алтны уурхайн эзэн хохирогсдын дунд байсан гэв.
Дайрсан гэх хүмүүсийн нэг Шош Алтангэрэл гэдэг нь дээрэм, танхайн хэргээр нийт 20 жил шоронд суусан, өршөөлөөр суллагдсан нэгэн, Ландага Батцэнгэл нь мөн дээрэм, танхайн хэрэгт удаа дараа орж байсан, хамгийн сүүлд мансуурсан байдалтайгаар хутга барьж цагдаа руу дайрч байсан гэж “Өдрийн сонин”-д мэдээлжээ. Ука хочит Алтанхуяг байсан (http://unuudur.mn/article/90543) гэж бас мэдээлэгдсэн.
Нэгэн эх оронч залуу: “Ука хочит Алтанхуяг нь Босоо Хөх Монгол бүлгэмийн УЗ-н гишүүн Чойпүрэвийг 7н туслахынхаа хамтаар зодож, хөлийг нь хугалаад, хугарсан хөл дээр нь гишгэж тамлаад намагт живүүлэх гэж оролдсон үйлдэл нь тогтоогдсон, даалтанд гарч гадуур байцаагдаж байсан. Чой маань 2дох сардаа эмнэлэгт хэвтэж байна. 2 хагалгаа хийлгэсэн. Тийм болгосон нөхдүүд шоолж инээлдэж байгаа ” гэж мэдээллээ.
Шошийн хэрэг буюу Beangate гэх том хэрэг дэгдэн, домино-эффект үзүүлж, гэмт бүлэглэлүүд, тэдэнтэй холбоотой албан тушаалтнууд. харьяалдаг улс төрийн хүч асуудалд орох гээд хэцүү байна гэнэ. Сонгуулийн кампаний үеийг ч хэлэх үү?
“Манай зарим иргэн олон хүн хутгалсан гэмтээсэн, буу барьж дээрэм хийсэн хүнийг зөв гэж байна. Шударга ёсны төлөө тэмцэгч баатар, жинхэнэ сайхан эр хүн, мужик, атмаан овгор гэж шүтэж эхэлж байна. Яагаад тэр вэ? Яагаад гэвэл Монголд харь улсаас мал нийгэм байгуулж болох нь уу гэдэг туршилт явагдсан байж болох. Амьтан нийгэм ч гэх юм уу. Амьтан бол хүнчилж харвал хулгай, аллага гэсэн үйлдлийг инстинктийн үүднээс их хийдэг. Мөн хүчтэйн өмнө хүчгүй нь шууд буруутан болох л зарчимтай. Тэгэхээр амьтан сэтгэлгээ харагдаад байна уу даа. Эволюци манайд их ухарсан байна. Эволюцийн хувьд урагшил гэж тэдгээр хүмүүст зөвлөе. Хүний орчинд амьтан байх нь нийгэмд аюултай гэж тооцогдох учир устгалд орох эрсдэлтэй” гэж би өчигдөр коммент бичихэд хүрч байв.
Ийм анекдот байдаг: “Ээж аавыг гахай гэлээ, аав ээжийг тахиа гэлээ, тэгэхээр би хэний хүү, хэн юм бэ гээд нэг хүүхэд уйлж суусан” гэж. Тэгвэл нэг сонин бодол толгойд орж ирж байгаа юм: “Ард олон “энэ нам засгийнхан бүгд хулгайч дээрэмчин” гэдэг. “Ямар ард түмэн байна, тийм төр засаг байна” гэж бас олон түмэн хэлдэг. “Бид өөрсөд дундаасаа хамгийн шилдэг, бахархан дууриах хүмүүсээ сонгосон, ажлыг нь хийлгэ” гэж иргэд шаарддаг. Тэгэхээр би ямар ард түмний хүү, хэн юм бэ?” гэж.
Энэ бүхэн эцэс болохгүй бол бид бүгд сөнөж мөхнө. С.Баяр зэрэг нөхөд би ийм тийм атаман дээрэмчин байсан гэж өөрөөрөө жишээлж байгаад, гэмт хэргийг сурталчлах, шүтүүлэх бодлогыг эхлүүлсэн гэж боддог. Цаагуураа бол өөрсдийгөө шүтүүлэх гэж чингэсэн байдаг. Үүний л сөрөг үр дагавраар өдрөөс өдөрт урьд урьдхиа давсан аймшигт гэмт хэргүүд гарч байна, үүнийг жигших байтугай шүтэн бишрэх үзэгдэл цөөнгүй хүний хувьд илэрч байна.
Гэмт хэрэг л бол гэмт хэрэг, хууль зөрчсөн л бол зөрчсөн, муу юм муу л байдаг, өөр ярих юм байхгүй. Санаатайгаар гэмт хэрэг үйлдэж байгаа, тэр тусмаа давтан үйлдэж байгаа этгээдэд ёсзүй, яс үндэс, хүний үнэт чанарууд байхгүй. Зөв бүхнээс урвагч.Тийм учраас асуудлын нэг талд гарах хэрэгтэй, гэмт хэрэгтэн өөрийг нь л хохироовол нүгэл, бусад хүнийг хохироосон бол буян болох юм шиг арчаагүй саармаг, хар амиа хоохойлсон булай бодлыг хаях хэрэгтэй. Гэмт хэрэгтэй ард нийтээрээ тэмцэх ёстой. Гэмт хэрэгтнийг шүтэж, хүчтэйн өмнө хүчгүй нь буруу гэж хүн бусаар сэтгэдгээс л энэ нийгмийн хамаг муу муухай үүдэж байгаа.
Эцэст нь, гэмт хэргийг сурталчлах бүх үйлдлийг таслан зогсоох, жигшин зэвүүцэх, ард нийтээрээ эсэргүүцэн сөрөх амин чухал шаардлагатай байна гэдгийг онцлон тэмдэглэе.
Ч.Мөнхбаяр

URL:

Сэтгэгдэл бичих