Нийтийн тээврийн хоёр чиглэлд өөрчлөлт орууллаа
Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны иргэдээс ирүүлсэн санал хүсэлт, зорчих эрэлтэд хийсэн судалгааны дүнд үндэслэн, дараах 2 чиглэлд өөрчлөлт оруулан, үйлчилгээг 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс эхлүүлэхээр төлөвлөжээ.
Тодруулбал, Ч:23 буюу “Чингэлтэй-Зүрх уул-МУБИС-Цэцэг төв”, Ч:8 буюу “Зайсан-Цэцэг төв-Хайлааст” чиглэлийн замналд өөрчлөлт оруулсан байна. Иймд дээрх чиглэлээр үйлчлүүлдэг иргэд та бүхэн зураглалын дагуу зорчилтоо төлөвлөнө үү гэж Нийслэлийн тээврийн газраас мэдээллээ.
URL: