Онцгой албан татварыг бууруулах эцсийн хязгаар хэд вэ

1450387498_oil14Дэлхийн зах зээлд нэг баррель газрын тосны ханш өчигдрийн байддаар 51 ам.долларын үнэтэй байна. Манай улсад “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” хэрэгжүүлж, онцгой албан татварыг бууруулах зэрэг арга хэмжээ авсны үр дүнд шагахууны үнэ тодорхой хэмжээнд буурсныг хэрэглэгчид мэдэж байгаа. Саяхан Засгийн газраас авто бензин болон дизель түлшний онцгой албан татварыг бууруупсан. Тодруулбал, Сүхбаатар, Замын-Үүд, Алтанбулаг боомтоор оруулж ирэх автобензинд ногдуулах онцгой албан татварыг тонн тутамд 260 мянга, дизелийн түлшинд тонн тутамд 280 мянга болгосон. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард дээрх татварын хэмжээг хилийн үнэ, валютын ханшны хэлбэлзлээс хамааран автобензинд тонн тутамд 400 мянга, дизель түлшинд тонн тутамд 520 мянган төгрөг байхаар тогтоосон байсан юм. Өөрөөр хэлбэл, үүний үр дүнд автобензин 140, дизель түлш 240 мянган төгрөгөөр буурав.

Харин Эрээнцаваар оруулж ирэх автобензинд тонн тутамд 130 мянга, дизель түлшинд тонн тутамд 150 мянган төгрөг байхаар тогтоосон. Өнгөрсөн оны сүүлийн хагас жилээс ам.доллартай харьцах төгрөгийн ханш суларч, үүнтэй холбоотойгоор газрын тосны бүтээгдэхүүний худалдаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн зардал өсч, жижиглэнгийн борлуулалтын үнэд өөрчлөлт орж болзошгүй болов. Тиймээс Засгийн газраас онцгой албан татварын хэмжээг бууруулахаар болсон.

Тодруулбал, дэлхийн зах зээл дэх валютын ханш, төгрөгийн сулралаас шалтгаалан 11 сарын дотор онцгой албан татвараа 140-240 мянгаар бууруулчихлаа.

Энэ хэвээр үргэлжилсээр байвал цаашдаа онцгой албан татвар дахиад хэдээр буурахыг таашгүй. Онцгой албан татвар бууруулсан ч хэрэглэгчдийн гар дээр очдог жижиглэнгийн үнэ буураагүй. Учир нь манай улсын барьж буй бодлого энэ аж. Өөрөөр хэлбэл татвар бууруулсан нь иргэдэд ямар ч хүртээлгүй.

Тэгсэн хэрнээ дэлхийн зах зээлд нефтийн үнэ өсөхөд нь шатахууны үнэ дагаад хангалтгай өсдөг. Мөн Улсын төсөвт шатахууны онцгой албан татвараас багагуй мөнгө олохоор тусгасан. Энэ онд 274.4 тэрбум төгрөг олохоор төлөвлөсөн. Гэтэл үүнийхээ эсрэг бодлого баримтлан аж ахуй нэгжүүдэд боломж олгоод жижиглэнгийн үнийг нь хэвээр үлдээсэн нь нэг талаар хардлага төрүүлж буй юм. Манай улсын газрын тосны хэрэглээ 1924 онд 91 тонн байсан нь өнөөдөр дунджаар 1.4 сая тонн болтлоо өссөн.

Дэлхийн зах зээлд газрын тосны ханш буурсантай холбоотойгоор нефтийн олборлолтыг нэг сая баррелиар бууруулсан байна. Өөрөөр хэлбэл, дэлхийн зах зээлд, тэр дундаа худалдан авалт хийдэг том улс гүрэн хангалттай нөөцтэй болсон учраас худалдан авалт буурч олборлолт тэр хэмжээгээр буурсан гэж болно. Үүнээс шалтгаалан үнэ дахиад өсөхийг үгүйсгэхгүй. Олон улсын томоохон олборлолтын орд газрууд ч үйл ажиллагаагаа зогсоогоод байгаа аж. Үүнээс үүдсэн үнийн өсөлт ажиглагдах магадлалтайг олон улсын шинжээчид анхааруулсан байна. Манайхаас түүхий эд авдаг байсан урд хөрш нөөц нь хангалттай болонгуут түүхий эдийн үнийг огцом унагадаг. Харин дараа нь нөөц нь хомсдоход манай бизнесмэнүүдээс хамаарахгүй үнийг нь тэнгэрт хадааж орхидог. Үүн шиг газрын тосны үнэ 2014 оноос хойш анх байснаасаа гурав дахин буурчээ. Харин өнгөрсөн жилийн сүүлийн хагасаас хойш үнэ нь өсч байгаа ч огцом нэмэгдээгүй. Манай улс татвараа 11 сарын дотор ийн бууруулж байгаа нь валютын ханшийн хэлбэлзэлтэй холбоотой. Энэ талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны түлшний бодлого зохицуулалтын газрын дарга Ч.Чулуунбатаас тодруулахад, “Өмнө нь автобензин, дизель түлшний үнийг “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийн хүрэээнд импортлогчдод бага хүүтэй зээл олгож, мөн татварын аргаар зохицуулж байсан. Үүнээс хойш буюу өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас хойш ямар нэг зохицуулалт хийгдээгүй. Энэ хугацаанд өнгөрсөн долдугаар сараас хойш валютын ханш 14-15 хувиар суларснаас дотооддоо борлуулахад өөрчлөлт орох эрсдэл тулгарсан. Мөн гаднаас валютаар авч дотооддоо төгрөгөөр борлуулдаг учраас ханшнаас шалтгаалсан өөрчлөлт орох гээд байна. Үүнийг зохицуулах үүднээс онцгой албан татварын хэмжээг бууруулсан. Цаашдаа тухай тухайн үед нь арга хэмжээгээ авна” гэв.

Үүнээс гадна газрын тосны үнэ одоогийнхоо үнээр байвал орлогынх нь хэмжээ буурч, шинэ орд газар нээх зардал нь тэр хэмжээгээр буурна гэж олон улсын шинжээчид үзэж байгаа аж. Үүнээс болж газрын тосны зах зээлд томоохон өөрчлөлт орох гэж байгааг ч онцолсон байна. Зарим шинжээчийн хэлснээр нэг баррель газрын тосны үнэ 70 ам.долларт хүрэхэд дэлхийн газрын тосны хэрэшээний 25 хувийг хангаж байдаг олон тооны орд газрын олборлолт ашиггүй болдог талаар дурджээ. Энэ янзаар олон улсад томоохон олборлолт үйл ажиллагаагаа зогсоосоор байвал эрэлт үүсч газрын тосны үнэ эргээд өснө гэсэн үг. Үүнээс харахад ОПЕК цаашдаа газрын тосныхоо үнийг өсгөнө үү гэхээс бууруулахгүй.

Тэр хэмжээгээр манайд үнийн өөрчлөлт, татварын төлбөрийн асуудал тулгарна.

Тэр үед дахиад онцгой албан татвараа бууруулах уу, өөр арга хэмжээ авах уу гээд олон бэрхшээл тулгарна. Тэр үед яах вэ. Шатахуунаа 100 хувь гаднаас импортолдог манайх шиг улс эртнээс анхаарлаа хандуулахгүй бол онцгой албан татвараа бууруулаад ч үнийг нь дийлэхгүй хэмжээнд хүрч мэднэ. Гаднын улс орнууд аль хэдийнэ чих тавьж, гараа хөдөлгөөд эхэлжээ.

 

Ц.БААСАНСҮРЭН /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


URL:

Сэтгэгдэл бичих