2,500 иргэн нийгмийн хэв журмыг сахиулж байна

7Нийслэлийн иргэд сайн дураар нийгмийн хэв журмыг сахин хамгаалахад оролцохоор болжээ. Тодруулбал, нийслэлийн нутаг дэвсгэр, гудамж талбай, олон нийтийн газарт гэмт хэрэг, нийгмийн хэв журмын зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор тухайн орчинд оршин суух идэвхтэй 2,500 иргэнийг сонгон сар бүр тодорхой мөнгөн урамшил олгож, хөдөлмөр аюулгүй байдлын таних тэмдгээр ханган ажиллуулахаар болсон аж. Энэхүү ажил өчигдөр эхэллээ.

Сайн дурын иргэд гэмт хэрэг ихээр гардаг цэг, цагуудад тухайн орчинг хяналтад авч эргүүлд гарах гэнэ. Ингэхдээ цагдаагийн алба хаагчидтай хамтран ажиллах ажээ.

Уг ажил хэрэгжсэнээр цагдаагийн байгууллага, иргэд хоорондын уялдаа холбоо сайжирч, гэмт хэрэг үйлдэгдэхээс өмнө урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, үйлдэгдсэн гэмт хэргийг богино хугацаанд илрүүлж, гэмт санаа бодол тээгчийн сэтгэл санаанд нөлөөлж,өөрчлөлт оруулах зэргээр эерэг үр дүн гарах юм байна.


URL:

Сэтгэгдэл бичих