Төрийн ордныг засварлах 2,2 тэрбум төгрөг шүүмжлэл дагуулав

dc2e60a587168e38great
Улс орны эдийн засаг элгээрээ мөлхөж байна, дээр, доргүй бүгдээрээ бүсээ чангалахгүй бол энэ хэцүү цагийг давж гарахгүй нь гэж эрх баригч намын эрхмүүд энэ намрын турш шоудаж, ард түмнээ хямраасан. Өмнөх Засгийн газар улсын авдрыг хоосолж, дээр нь бөөн өр төлбөрт оруулсан тул хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдийг зогсоож эхлээд байгаагаа ч тайлбарласан. Гэхдээ эхнээсээ зогсоосон хөтөлбөрүүдээ хэлбэрийг нь жаахан өөрчлөөд, өөрсдийн нэрээр гаргаж эхлээд байгааг хэн хүнгүй мэдэж байгаа. Тухайлбал, оюутны сургалтын зээлийг АН улсын төсвөөс гаргаж бөөн өр үүсгэх нь хэмээн зогсоогоод байсан бол удаа ч үгүй оюутнуудад бид нар 10 жилийн хугацаатай зээл олгохоор боллоо гэж мэдээлж эхэлсэн. Энэ ч яахав, ажил хэрэг болж л байвал хэн хэрэгжүүлэх нь сургалтын төлбөртөө толгой гашилгаж суугаа оюутнууд, ар гэрийнхэнд нь юуны хамаа байхав.

Гэхдээ хэмнэлт гэж өдөр, шөнөгүй шахам хашгирч, хямраачихаад хасч танах асуудлаасаа буцаж, дээр нь саарал ордноо засварлахад зориулж ирэх онд 2.2 тэрбум төгрөг суулгана гэх мэдээлэл гарч эхлээд байна. Хүүхэд харах үйлчилгээг ирэх оноос зогсоохоор болсон гэх асуудлын араас 2,2 тэрбумаар Төрийн ордны тулгуур баганыг шинэчилж, Их танхимыг засварлахгүй бол нурж унаж, гадны улсуудын өмнө нүүр хийх газаргүй болох нь гэх яриа нь ард иргэдийн бухимдлыг ихээр төрүүлэх болов. Харин үүнд ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат “Төрийн ордон засах 2.2 тэрбум төгрөг тийм ч их мөнгө биш. Харин ч Төрийн ордны засварыг хийхэд 10 гаруй тэрбум төгрөг шаардлагатай байснаас ирэх оны төсөв дээр хоёр тэрбумыг л суулгасан” гэх хариултыг өгөөд байгаа юм. Эх сурвалж www.wikimon.mn


URL:

Сэтгэгдэл бичих