Этиопт онц байдал зарлалаа

B94B3AD2-2C66-4F84-AD94-961894852A17_w610_r0_sЭтиопт жагсагчдын эсрэг тэмцэл хүчирхийлэл, зөрчил мөргөлдөөнд хүрсэн учир ард иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах үүднээс гсэн шалтгаанаар онц байдал зарлалаа. Тус улсын өмнөд хэсэгт орших Оромия мужид үндэстний цөөнх оршин суудаг бөгөөд тэд засгийн газрынхаа дарамт шахалтыг эсэргүүцэж, жагсаал хийсний улмаас байдал хүндэрсэн байна.

Долоо хоногийн өмнө эхэлсэн уг жагсаалыг цагдаа цэргийн хүчнийхэн тараахын тулд нулимс асгаруулагч хий ашиглаж,  хүч хэрэглэсэн нь зөрчил мөргөлдөөнд хүргэж, энэ үеэр 50 гаруй хүн амь насаа алджээ.

Шашны наадмын үеэр болсон жагсаалд оролцогчид тайван замаар жагсаж байсан ч хууль хяналтынхан хүч хэрэглэсэн гэж байгаа бол засгийн газрынхан жагсагчдыг урьдчилсан зохион байгуулалттайгаар үймээн самуун өдөөсөн гэж буруутгаж байгаа юм. Иймд эрх баригчид үндэсний цөөнхийн бүлэглэлийн эсэргүүцлийг дарж авахын тулд онц байдал зарлаад байна.

 


URL:

Сэтгэгдэл бичих