Монголчууд яагаад үргэлж Шүүмжлэгч байдаг вэ?
За та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе…. Шүүмжлэгч гэж хэн бэ? Энэ талаар жишээ авч яримаар санагдлаа. Дэлхийд машин үйлдвэрлэлээрээ томоохон байр суурь эзэлдэг Toyota компанид шүүмжлэгч нарын хувь нэмэр үйл ажиллагаанд нь ихээхэн хувь нэмэр үзүүлдэг аж. Тэд шүүмжлэгч нарын шүүмжийг үнэлэн хувь тооцохдоо:
- Хэрэглэгч буюу жолооч нарын шүүмж /80%/
- Эрдэмтэн судлаач нарын шүүмж /15%/
- Бусад ижил үйл ажиллагаатай компаний шүүмж /4%/
- Ямар ч үндэслэлгүй шүүмжлэгч нарын шүүмж /1%/-ийн тус тус байр суурийг эзэлдэг гэж үзжээ..
Үүнээс үзэхэд бодит шүүмж нь ямар хэрэгтэй болохыг харж болох юм.. Харин эсрэгээрээ ямар үндэслэлгүй шүүмжлэгч нар нь хүний тоогоороо тэргүүнд нь байсан ч тэд бодит хэрэглэгч биш учраас /1%/ – тай гэсэн дүн гарсан байна..
Дэлхийн томоохон шүүмжлэгч нар тухайн салбартаа тэргүүлэгч, манлайлагч байдаг. Тэдний шүүмжлэл нь тухайн салбарынханд дэмжлэг болдог бөгөөд асуудлаас гарах гарц болж өгдөг байна .Харин тэд ямар ч үндэслэлгүй хэн нэгнийг шүүмжлэгч нарыг Сэтгэцийн асуудалтай, бусдаас ямагт дээгүүр гарахыг хүсдэг , үйл хөдлөл үйлдэл нь бус үг яриа нь түрүүлж явдаг гэж үзжээ…
Та хэн нэгнийг шүүмжлэхээсээ өмнө юу анхаарах хэрэгтэй вэ?
- Тухайн зүйлийн талаар өөрийн нүдээр харсан, үзсэн, сонссон байх хэрэгтэй
- Хэн нэгнээс дээш гарах гэсэн зорилго агуулаагүй байх ёстой
- Тухайн зүйлийн талаар мэдлэг, мэдээлэлтэй байх хэрэгтэй
- Шүүмж гэдгийг үнэлэлт, дүгнэлт өгөх гэж ойлгох хэрэгтэй
Шүүмж гэдэг үнэлэлт дүгнэлт болохоос хэн нэгнийг гүтгэх, гутаах явдал биш юм. Сүүлийн үед Монголчууд ихэнх нь хэн нэгнийгээ Интернет, TV гэх мэт олон нийтийн хэрэгсэлээр шүүмжилж бусдаасаа дээгүүр гарах гэж оролддог болсон нь харамсалтай.. Энэ байдал нь цаашлаад гэр бүл, хамт олон, найз нөхөд нийгэмд сөрөг үр дүнтэй юм.
URL: