Антибиотик нь хүний биеийн ашигтай нянгуудыг устгадаг

4f0188cc38a45552d3ccb63d59cfbedfХүйтний улирал ирж ажил, сургууль, цэцэрлэг орж эхэлсэн өнөө үед хүүхэд болон томчууд даарч биеийн дархлаа муутай хүмүүс амархан бие сульдах, ханиад хүрч дур мэдэн эмийн зохисгүй хэрэглээ ихэсдэг.

Харин олон төрлийн хүчтэй эм ууж хэрэглэснээр гарах үр дагавар нь эмэнд дасал болж, таны бие эм хүлээн авахгүйд хүргэдэг юм.

Ард иргэд эмийн гаж нөлөөний талаарх мэдлэг хангалттай бус байдаг ба өөрөөр хэлбэл эм бүхэн хортой гэдгийг тэр болгон мэдэхгүй учраас болгоомжлох хандлага төрөхгүй байдаг байна. Антибиотикийн тунг хэтрүүлэхэд зөвхөн үүсгэгч нянг устгаад зогсохгүй, хүний биед ашигтай бусад нянгуудыг устгаж мөөгөнцөр, вирус зэрэг бичил биетэнг үржих боломжийг бүрдүүлдэг байна. Мөн буруу хэрэглэхэд өвчний шинж тэмдгийг бүдгэрүүлж, оношлоход төвөгтэй болгож өвчин архагшидаг гэдгийг Клиникийн эм зүйн тасгийн эрхлэгч Н.Урантуяа хэллээ.

Ихэнх антибиотикийг хооллохоос 30-аас 1 цагийн өмнө хэрэглэх байдаг бол зарим нь хооллосны дараа уудаг ба эмийг зааврын дагуу уух нь хамгийн чухал гэлээ.

Мөн зарим эцэг эхчүүд эрүүл чийрэг байлгаж, өвтгөхгүйн тулд эмчид хандалгүйгээр аминдэм уулгах нь элбэг байдаг. Аминдэм ч бас эм гэдгийг анхаарах нь зүйтэй юм байна. Учир нь хүний бие зарим аминдэмийг шингээдэгүйгээс өвчлөх явдал гардаг байна. Тиймээс та эмчид хандаж асууж, тодруулан аминдэмийг хэрэглэх нь зүйтэй гэдгийг хэллээ. Иргэн та антибиотик хэрэглэх үед халуун буурах болон халдварын бусад шинжүүд арилсан ч та эмчийн зөвлөсөн хоногийн турш үргэлжлүүлэн ууж хэвшэх нь хамгийн зөв, өвчнийг бүрэн эдгээсэн байдаг байна.

Сүүлийн үед эмийн гаж нөлөө ихсэж байгааг анхааруулсан юм. Үүний шалтгаан нь цэвэр, нийлэг бодис агуулсан эмийн тоо олширч байгаа ба өвчтөн өөрийгөө эмчлэх буюу эмчийн зөвшөөрөлгүйгээр эм хэрэглэх ихэссэн гэдгийг БГД-ийн МХХ-ийн Эм Био Бэлдмэлийн хяналтын улсын байцаагч Г.Номин онцлон хэлж байгаа юм.

Мөн интернэтээр дархлаа сайжруулана, тамир тэнхээ оруулана гэх эм бэлдмэл болон биологийн идэвхит бүтээгдэхүүн ихээр зарагддаг. Үүнийг мэргэжлийн хяналтын байцаагч ихэнх бүтээгдэхүүнүүд зөвшөөрөлгүй зарагддаг тиймээс эрсдэл өндөртэй гэдгийг хэлсэн юм.

Иргэдийн дунд нэг удаа олон төрлийн эм ууж хэрэглэдэг энэ нь буруу ба 3-с илүү эм ууж болдоггүй байна.

Иргэд өөрсдөө дуран мэдэн эм худалдан авдагийн 70 орчим хувь харин хүүхдийн 40 орчим хувь эзэлдэг гэсэн судалгаа гарчээ.

М.Буянжаргал


URL:

Сэтгэгдэл бичих