ТЕГ-ын дээвэр дээр хар цаас нааж байгаад гал алджээ

147606425557faf3ff613cbЧингэлтэй дүүргийн 4 хороо Татварын ерөнхий газарт өнгөрсөн баасан гаригт 12.27 цагийн орчимд гал гарсан билээ. Галыг Онцгой байдлын аравдугаар ангийн аврагчид 13.24 цагт шуурхай унтраасан юм.

Одоогоор гал гарсан шалтгааныг тогтоохоор ажиллаж буй бөгөөд урьдчилсан дүгнэлтээр цахилгааны гэмтлээс болж гал гарсан гэж үзжээ. Тухайлбал, тус газрын үүдний дээвэр засаж байсан “… “ХХК-ний ажилтан Б /эр.41н/, Ө /эр.23н/ нар дээврийн хар цаас нааж байгаад гал алдан тус байрны 2-5 давхарын гаднах хөөсөн пасад шатсан хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ.


URL: http://www.fact.mn/290328.html

Tags:

Сэтгэгдэл бичих