“РИО ТИНТО”-ГИЙНХОН ГЭРИЙН ДААЛГАВАР ӨГӨӨД БУЦЛАА

6803718ad2e592a49c2b552a0e87159cd19f89a8Бидэнд ойрхон ирээдүйг амласан Монголын уул уурхайн хамгийн том төсөл Оюутолгойд хөрөнгө оруулагчид айлчлаад буцлаа. Энэ удаагийн айлчлалын бүрэлдэхүүнд “Рио Тинто”-гийн ТУЗ-ийн дарга Ян Дү Плесси, гүйцэтгэх захирал Жан Себястьян Жак, Зэс, очир эрдэнийн группын гүйцэтгэх захирал Арну Суара тэргүүтэй удирдлагууд багтсан нь дэлхий нийтийн анхаарлыг Монгол руу татжээ.

 

Тухайлбал, “Рио Тинто”-гийн гүйцэтгэх захирал Жан Себястьян Жакийн Монголд байхдаа болон буцаж очоод хийсэн мэдэгдлүүд нь Оюутолгой төслийн ойрын ирээдүйг илүү тодорхой болгож өгөв. Мөн хөрөнгө оруулагчид юу хүсэж буйгаа Засгийн газарт илэрхийлж, нэг ёсондоо бидэнд “гэрийн даалгавар” өгөөд буцлаа.

“Монголчууд Оюутолгойгоос 10 жилийн турш ногдол ашиг хүртэхгүй”

 

Жан Себястьян Жакийн мэдэгдлүүдээс хамгийн их анхаарал татсан нь энэ. “Дубайн” гэх тодотголтой гэрээ үзэглэгдсэний дараа нэр бүхий улстөрчид “Монгол Улс Оюутолгой төслөөс 22 жил ашиг хүртэх ямар ч боломжгүй боллоо” гэж улстөржиж байсан билээ. Гишүүн асан С.Ганбаатар бүр “2048 он хүртэл ямар ч ногдол ашиг авахгүй” гэж мэдэгдсэн удаатай. Уурхайн бүтээн байгуулалтын явцад нэмэгдсэн 2.1 тэрбум ам.долларын зардлыг баталгаажуулахыг Сангийн яаманд даалгасан заалт Дубайн гэрээнд байсан нь тэднийг ийнхүү санаа зовниход хүргэсэн юм. Энэ зардлын 34 хувьд ногдох 763 сая ам.доллар шууд Монголын талд өр болж бичигдэх учраас тэдний санаа зовинол зөв байсан. Гэхдээ  багагүй хэмжээний “улс төр” шингэсэн байжээ гэдэг нь Жан Себястьян Жакийн мэдэгдлээс харагдлаа. Мэдээж, хөрөнгө оруулалт нэмэгдсэнээр ногдол ашиг хүртэх хугацаа хойшилно. Жан Себястьян Жакийн мэдэгдэл “Ойрын” гэсэн тодотголтой, өөрөөр хэлбэл “10-аас дээшээ хэд ч байж болно” гэсэн санаа агуулж байгаа боловч 10, 20 жилээр алдаж тооцоолох магадлал маш бага юм. Оюутолгойн 30, 40 жилийн ирээдүйг тольдон улс төр хийгчдийн боломж хумигдлаа. Чухам энэ учраас Жан Себястьян Жакийн дуулгасан “10 жил ашиг хүртэхгүй” гэсэн мэдэгдлийг “сайн” гэж онцлов.

 

“Рио Тинто” группын ашиг энэ оны эхний хагас жилд 1.56 тэрбум ам.доллар болж, өнгөрсөн жилийнхээс 47 хувиар унасан ч хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг тараасан. Өгөх өгөхдөө хүлээснээс нь ихийг буюу нэгж хувьцаа бүрт 45 цент өгч баярлуулсан билээ. Ногдол ашиг хуваарилахаас гадна, 2015 оны арванхоёрдугаар сард 13.8 тэрбум байсан өрөө зургаан сарын дотор 12.9 тэрбум болтол багасгасан нь салбарын гол өрсөлдөгч “Anglo American”, “Vale”-ийг гайхашруулсан. Учир нь, санхүүгийн байдал адилхан ч энэ хоёр нь хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг хуваарилаагүй юм. Энэ юуг хэлээд байна вэ гэвэл, “Рио Тинто” ногдол ашиг хуваарилахаасаа цааргалдаггүй. Урт хугацааны бизнест хамтрахад итгэлцэл их чухал. Дубайн гэрээний хувьд манайд өнөөдрийн уушиг илүү хэрэгтэй байсан учраас мэдсээр байж буулт хийснийг бид ойлгох ёстой. Далд уурхай цаашдаа 70-80 жил ажиллана, дахиад хэлэлцээр хийнэ. Тэр үед “Рио Тинто”-гийн буулт хийх ээлж байх учиртай.

 

Төмөр зам, эрчим хүчний төслүүдийг анхааралтай ажиглаж, хүлээж байгаа
Томоохон уул уурхайн төслөө хөдөлгөхийн тулд эрх баригчид Азийн дэд бүтцийн хөгжлийн банк, БНХАУ-ын “Эксим” банк болон бусад эх үүсвэрээс хөрөнгө босгож, урагшаа төмөр зам тавих гэж байгаа билээ. Тэгвэл энэ ажлыг “Рио Тинто” маш анхааралтай ажиглаж байгаа гэдгийг Жан Себястьян Жак илэрхийлжээ. Тэрээр “Бид нэг ашиг сонирхолтой учраас төмөр зам тойрсон нөхцөл байдлыг маш анхааралтай ажиглаж байгаа” гэсэн байна. Мөн Тавантолгойд цахилгаан станц баригдахыг хүлээж байгаа гэнэ. Түүний энэ үг дээрх хоёр төсөлд хандуулж буй анхаарлыг хоёр дахин нэмэгдүүлэх учиртай. Яагаад гэвэл, Оюутолгойгоос ногдол ашиг хүртэх хугацаа наашлах хоёр боломж бий. Нэг нь зах зээлийн байдал сайжрах буюу зэсийн үнэ өсөх. Нөгөө нь, “Оюутолгой” төслийн зардлыг бууруулах. БНХАУ руу төмөр зам тавих, БНХАУ-аас импортолж буй эрчим хүчний хэмжээг багасгах, бүр болих зэргээр компанийн зардлыг бууруулж, дотоодын эдийн засагт үлдэх өгөөжийг ч давхар нэмэгдүүлэх боломжтой. Оюутолгойгоос баяжмалыг төмөр замаар тээвэрлэвэл нийлүүлэлт нэмэгдэж, зардал буурна, дагаад ашиг нэмэгдэнэ. Ашиг нэмэгдсэнээр ногдол ашиг хүртэх хугацаа ч наашилна.

 

Энэ хоёрын эхнийх нь биднээс хамааралгүй бол сүүлийнх нь гарцаагүй бидний өөрсдийн авхаалж, хөдөлмөрөөс шалтгаална. БНХАУ руу тавигдах төмөр замын төсөлд бид 200 сая ам.долларын хөрөнгө оруулчихсан, нэмэлт хөрөнгө оруулалт хэрэгтэй байгаа. Тавантолгой цахилгаан станц төслийн хөрөнгө оруулагчаар Японы Марубени корпораци шалгарсан, одоогийн байдлаар MFS (minumum functional specification) буюу Цахилгаан станцын техникийн нарийвчилсан тооцоолол түүний үнэ, санхүүгийн модел зэрэг төслийн хамгийн их цаг шаардсан нарийн тооцоолол дээр ажиллаж буй. Хөрөнгө оруулагч тал ирэх сардаа багтаад энэ тооцоогоо дуусгахаар төлөвлөж байгаа аж.

 

“Рио Тинто” бол дэлхийн хэмжээний том компани. Дэлхийн хамгийн нэр хүндтэй судалгааны байгууллага “Wood McKenzie”-гийн дүгнэснээр, 2025 он гэхэд “Оюутолгой” Чилийн “Эскондида”, Индонезийн “Грасберг”-ийн дараа дэлхийд гуравдугаарт бичигдэнэ. Тэгэхээр “Оюутолгой” бол Монголын хувьд ч, “Рио Тинто”-гийн хувьд ч хамгийн чухал төсөл гэдэг нь маргаангүй. Жан Себястьян Жакийн “Бид нэг ашиг сонирхолтой” гэсэн үгээрээ “Рио Тинто” дээр өгүүлсэн бүтээн байгуулалтад хөрөнгө оруулах сонирхолтой гэдгээ илэрхийлсэн ч юм бил үү. Гагцхүү бид өөрсдөө л хичээж ажиллавал Оюутолгой төслөөс хүртэх өгөөжөө нэмэгдүүлэх боломж нээлттэй байгаа гэдгийг “Рио Тинто”-гийнхон баталчихаад явлаа. Нэг ёсондоо эрх баригчдад амнаасаа илүү гараа хөдөлгөх гэрийн даалгавар өгөөд буцав.

 

АРДЫН ЭРХ сонин

 


URL:

Нэр: Anonymous Огноо: 10 October 2016

Оюу толгойн асуудлыг шийдвэрлэх цорын ганц гарц нь Монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэргээр гадаадын хөрөнгө оруулагчид болон гэрээ байгуулсан улс төрчдөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх явдал юм. Монголын ард түмнийг хууран мэхлэх, эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах замаар Оюу толгойн гэрээ гэгчийг байгуулж, Монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан гадаадын хөрөнгө оруулагчид болон улс төрчид хэзээ нэгэн цагт эрүүгийн хатуу хариуцлага хүлээх бизээ.

Нэр: Anonymous Огноо: 10 October 2016

Нобелийн шагналт эрдэмэтэд буурай болон хөгжиж байгаа улс орнуудын хөгжлийн загвар болох Конвергенцийн онолыг боловсруулан гаргасан. Уг онолоор бол буурай болон хөгжиж байгаа орнууд батлан хамгаалах, эрчим хүч, уул уурхай, боловсрол, эрүүл мэндийн салбараа хувьчилж болохгүй, 100 хувь төрийн мэдэлд байлгах ёстой гэж үзсэн. Эс тэгвэл газрын баялагийг нь гадаад, дотоодын эдийн засгийн алуурчид дээрэмддэг, улс төрчид болон хүн ард нь боловролгүй, хүмүүжилгүй, ёс суртахуунгүй зэрлэг, бүдүүлэг, шуналтангууд болж хувирдаг, ард түмэн нь өвчин эмгэгт баригддаг болохыг нотолсон. Монгол орон минь Нобелийн шагналтнуудын заасан замаар бус, гадаад дотоодын эдийн засгийн алуурчдын заасан замаар замнаж байна. Болгоомжлогтун, сэрэгтүн.

Нэр: Anonymous Огноо: 10 October 2016

Эдийн засгийн алуурчид зохиож УИХ-д тулган хүлээлгэж батлуулсан “Ашигт малтмалын тухай” хуулийг үндсээр нь өөрчлөөгүй цагт Оюутолгойн төсөл Монгол орныг улам бүр өрөнд оруулах нь дамжиггүй.

Нэр: Anonymous Огноо: 10 October 2016

Хятад улс конвергенцийн онолоор амжилттай хөгжиж байна. Орос араас нь ороод явж байна. Конвергенцийн онолын мөн чанар нь капиталист, коммунист нийгмийн аль сайныг нь авч оновчтой хослуулах явдал юм. Капиталист, коммунист нийгмийн байгуулалын аль алин нь дэлхийн суут ухаантнуудын бодож олсон нийгмийн байгуулалууд юм. Аль нэгийг нь хатуу баримтлах нь туйлширал юм. Конвергенцийн онолоор бол байгалийн баялаг, эрчим хүч, боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах салбаруудыг хувь хүнд, хувийн болон гадаадын компанид өгдөггүй, 100 хувь төрийн мэдэлд байлгадаг. Харин аж үйлдвэр, хөдөө аж ахуй, зам, барилга, хүнс, хөнгөн үйлдвэрийн гэх мэт салбаруудыг хувьчилж, чөлөөт зах зээлийн жамаар нь явуулдаг. Энэ бүхнийг үндсэн хуулиндаа тусгаж өгдөг.

Нэр: Anonymous Огноо: 10 October 2016

Хятадын удирдагчид Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг 1990 онд Тэн-Ан-Миний талбайд сугалаад хаячихсан. Манай Батмөнх мэтийн аймхай, хулчгар, эр зориггүй удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Ардчилал гэж солиорсон Элбэгдорж, Бат-Үүл мэтийн залуучуудад хоёр гараа өргөөд буугаад өгчихсөн. Үр дүнд нь Хятад улс дэлхийн хамгийн хөгжилтэй хүчирхэг гүрэн болж хөгжсөн бөгөөд харин Монгол улс эдийн засгийн хувьд дэлхийн хамгийн ядуу, хүн ард нь оюун ухаан, ёс суртахууны хувьд бүрэн дампуурсан улс болж хувирсан. Энэ бол гашуун боловч үнэн. Ардчилал бол аюулт дайсан.

Нэр: Anonymous Огноо: 10 October 2016

Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн хар машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй Монгол орны газрын хэвлийн баялагийг дээрэмдэж авахын тулд Америкуудын (Дэлхийн банк, Вашингтоны зөвшилцөл гэх мэтийн) зохиосон үлгэр юм. Энэ үлгэрийг Ардчилсан нам 26 жил ярьж байна.

Нэр: Anonymous Огноо: 10 October 2016

Ардчиллыг үе үе цусаар угааж байх хэрэгтэй. /Дэлхийн нэг нойморын зэс үйлдвэрлэгч Чилийн удирдагч Августо Пиночет/

Нэр: Anonymous Огноо: 10 October 2016

Манай гариг дэлхий дээр засаглалын олон янзын хэлбэр туршигдсаар ирсэн, цаашид ч туршигдах болно. Хэн ч ардчиллыг төгс төгөлдөр, хамгийн ухаалаг гэж хэлж чадахгүй. Харин ч ардчиллыг хүн төрөлхтний түүхэнд оршиж байсан засаглалын бүхий л хэлбэрээс хамгийн муу нь гэж хэлдэг хүмүүс бий. /Нобелийн шагналт, Английн ерөнхий сайд Уинстон Черчилль/

Сэтгэгдэл бичих