Н.Баярсайхан захирлаа таны “Цаст” компаниас болж 10 хүн амиа алдаж болзошгүй байлаа!

zurag-1Зөвхөн ашиг, орлогыг урьтал болгосон бизнес явуургүй бөгөөд аливаа компани оршин тогтнохуйн гол нөхцөл нь бусдын хэрэгцээ шаардлагыг хамгаас чухалчлан үзэх гэж хэлж ярьдаг захиралтай “Цаст консракшн” компанийн үйл ажиллагаатай холбоотой эрдэнэт хүмүүсийн амь нас сүйдсэн асуудлууд байдаг талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл тус компанитай холбоотой анхаарал татсан мэдээллийг Нэгдүгээр төрөх эмнэлэг буюу “Өргөө” амаржих газрын удирдлагууд хэвлэлийнхэнд хийгээд байна. Тус эмнэлгийн өрөөний тааз энэ сарын 5-ны өдөр нурсантай холбоотойгоор тэд мэдээлэл хийсэн юм. Эмнэлгийн өргөтгөлийн хэсгийг 2013 оны хоёрдугаар сарын 28-нд Улсын комисс хүлээн авсан бөгөөд  эмнэлэгийнхэн тохижилтын ажил хийгээд тухайн оны зургаадугаар сарын 18-ны өдрөөс иргэдэд үйлчилж эхэлсэн аж. Гол нь  барилгын ерөнхий гүйцэтгэгчээр “Цаст консракшн” компани ажилласан гэдгийг “Өргөө” амаржих газрын Эдийн засаг, санхүү, аж ахуй хариуцсан дарга О.Батдаваа хэлж байгаа юм.

emneleg

Тааз нь нурсан өрөөнд өдөрт дунджаар таван хүнд хагалгаа хийдэг. Тааз нурснаас болж агааржуулалтын системээр дамжин бусад гурван өрөө бохирдсон. Тийм учраас  төлөвлөгөөт болон яаралтай хагалгаа бүрэн зогссон. Төлөвлөгөөт мэс заслуудыг хойшлуулж, яаралтай хагалгааг ЭХЭМҮТ-д хийхээр Эрүүл мэндийн газраас зохицуулсан гэдгийг мөн тэр хэлсэн. Гол нь нөгөө гурван өрөө нь тааз нь нурсан өрөөтэй яг адилхан зураг төсөл, технологиор хийгдсэн. Тийм болохоор нурахгүй гэх баталгаа байхгүй гэдгийг тус амаржих газрын удирдлагууд  хэлж байгаа юм.

14614516_212886449125209_2018078966_o

Тааз нурсны улмаас эвдэрч хэмхэрсэн тоног төхөөрөмжийн үнийг тооцож үзэхэд 69.5 сая төгрөгийн хохирол учраад байгаа,  унтуулгын аппарат 44 сая төгрөгийн үнэтэй, таазны гэрэл 23.5 сая төгрөг гээд ойролцоогоор 69.5 сая төгрөгийн бодит хохирол үүслээ. Бид тааз нурсан даруйд Нийслэлийн онцгой байдлын газар, Нийслэлийн мэргэжлийн хяналт, цагдаа болон Нийслэлийн холбогдох албаныханд хандаж, нөхцөл байдлыг танилцуулсан.“Цаст констракшн” компанид эдгээр өрөөнүүдийг шинээр тохижуулан засварлаж өгнө үү гэдэг шаардлага тавьчихаад, хариу хүлээж байна. Мэргэжлийн хяналтын байцаагч эхний байдлаар албан бусаар “Тааз нурсан нь стандартын бус бэхэлгээ, барилгын материал ашигласантай холбоотой” гэх мэдээллийг эмнэлгийн удирдлагуудад өгсөн гэдгийг мөн хэлж байна.

Энд яригдах ёстой хамгийн чухал асуудал бол тааз нурсан яг тэр үед тухайн өрөөнд хагалгаа хийгдэж байсан бол яах вэ? Хэчнээн хүний эрдэнэт амь сүйдэх байв аа гэдэг анхаарал сэрэмж дагуулсан асуудал юм. Тус амаржих газрын Эмэгтэйчүүдийн стационарын эрхлэгч Д.Өнөржаргал  хэлэхдээ “Хагалгааны гуравдугаар өрөөнд ихэвчлэн төлөвлөгөөт хагалгаануудыг хийдэг. Тухайн үед 10:00 цагаас эхний хагалгаа орсон. Хагалгааны үеэр агааржуулалтын хоолой хөдөлж, боолт унаад байсан. Бид агааржуулалтын хоолойн дотуур хүн явж, засвар хийж байгаа юм болов уу гэж бодсон. Бид өрөөгөө солилгүй гуравдугаар өрөөнд хагалгаа авсан бол хагалгааны үеэр тааз нурах эрсдэл байлаа. Тиймээс дараагийн хагалгаа буюу 13:00 цагийн төлөвлөгөөт хагалгааг урд талын өрөө рүү шилжүүлэн хийж байхад 13:20 цагийн орчимд гуравдугаар өрөөний тааз нурсан. Бид өрөөгөө солилгүй гуравдугаар өрөөнд хагалгаа авсан бол хагалгааны үеэр тааз нурах эрсдэл байлаа. Хагалгаанд мэс заслын гурван эмч, мэдээгүйжүүлгийн нэг эмч, мэдээгүйжүүлгийн сувилагч, мэс заслын сувилагч, асрагч, дээрээс нь туслах орж гардаг сувилагч нарыгаа тооцвол 9-10 хүний бүрэлдэхүүнтэй хагалгаа явагддаг. Өвчтөнтэйгөө нийлээд 10 орчим хүн таазанд даруулах эрсдэл байсан” гэж байна.

Ер нь бол барилгын компаниуд таван цаасны ашиг мөнгөө харахаас урьтаж аюулгүй байдал, стандарт шаардлага хангасан барилга барихаа урьтал болгох ёстойг энэ хэрэг явдлаас харж болох юм. ”Цаст”-ын эзэн Н.Баярсайхан таны компани өнгөрсөн жилүүдэд олон удаа хэл ам дагуулсан асуудлуудад орж байсан. Хэрэв танай компанийн барьсан Өргөө амаржих газрын өргөтгөлийн тэр өрөөнд, тааз нурах үед яг хагалгааны процесс явагдаж байгаад, 10 хүний амь нас эрсдэх байдал үүссэн бол яах байсан юм бэ? Энэ асуултыг ”Цаст”-ын эзэн Н.Баярсайхан та өөртөө тавьж суугаа болов уу гэж найдаж байна.

Эх сурвалж: Шуурхай.мн


URL:

Нэр: зочин Огноо: 10 October 2016

ээ бурхан минь арай дэндүү юмаа
энэ барилгын компаниуд дээр маш сайн шалгалт хийж байх хэрэгтэй барилга барьж байх явцад нь ямар материалаар барьж байна гэх мэт шалгалт хийх хэрэгтэй цаст компаниас яаралтай хохирлыг барагдуулах хэрэгтэй энэ байдлаас эрдэнэт хүний амь нас хагалгаа хойшлогдох ёсгүй хариуцлага тооцох хэрэгтэй тэр шалгаж авсан улсын комист ч гэсэн юу үзэж харж авсан юм бэ

Сэтгэгдэл бичих