Сонголт БОНД УУ, ЗЭЭЛ ҮҮ?!

bond  zeelИрэх оны төсвийг батлах хугацаа хаяанд ирж, энэ Засгийн газрын эдийн засгийн хямралаас гарах төлөвлөгөөгөө танилцуулах хугацаа ч ойртож байна. Эрх баригчдын боловсруулсан 2017 оны төсвийн төслийн төсөөллөөс харахад эрс шинэчлэл хийсэнгүй, зарлагыг огцом бууруулсангүй, харин ч өрийн таазыг 85 хувьд хүргэхээр тусгасан байна. Үүнээс харахад Засгийн газар зээл авч өр хаах бодлого барьж байна.

Хөөсөрсөн үзүүлэлттэй байсан болохоос биш 2012 оны сонгуулийн дараа гүйцэтгэх засаглалын тэргүүн H. Алтанхуяг амаргүй эдийн засгийг хүлээж авч байлаа. Тэд гарцаа тодорхойлохдоо мөнгө босгохоос аргагүй гэж үзэж, бүрэн эрхийнхээ хугацаанд 5 тэрбум ам.долларын бондыг гадаад зах зээл дээрээс босгох төлөвлөгөө батлуулсан. Тэгээд зхэнд нь 1.5 тэрбум ам.долларын Чингис бондыг босгож, дарааллан шатныхаа алхмыг хийх гэхэд Монгол Ардын намынхан буюу сөрөг хүчин эсэргүүцэж, үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлнө гэзд эсэргүүцсээр өрийн таазыг 58.3 хувиас хэтрүүлзхгүй гэж хуульд тусгаж байв. Харин эрх баригчид энэ онд өрийн таазыг 88 хувь, 2017 онд 85 хувь болгож тэлж байна. Ингэж хязгаарыг нэмснээр дөрвөн тэрбум ам.доллар босгох бололцоо нээгдэх аж.

“BANK OF CHINA” -ГИЙН ДАЛД СОНИРХОЛ 

Хятадаас дөрвөн тэрбум ам.долларыг зээллээ гэж бодьё. Төлөх бололцоо хэр бий вэ. Бас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгосныхоо хариуд “гуйлт” гуйвал үгүй гэж хэлж чадах уу. Нэг улсаас их хэмжээний мөнгө зээлэх эрсдэл өндөртэй. Олон улсын санхүүгийн зах зээлээс бонд босгохоос эрс ялгаахай. Саяхны жишээ гэхзд л, Тажикистаны Засгийн газар Хятадаас зээлсэн мөнгөө төлж дийлээгүйн улмаас газар нутгийнхаа зарим хэсгийг өгөхөөр болсон гэдэг. Хятадын Засгийн газар Тажикстаны эрх баригчдын санал болгосон тус улсын Горно-Бадахшаны өөртөө засах бүс нутгийг өрөндөө бүр мөсөн авахаар болж тусламжаа нэмж, цэргээ орууллаа гэж хэвлэлээр мөн ч их шуугиуллаа. Гадаад өрөндөө газар нутгаа өгч буй тохиолдол дэлхийд цөөнгүй бий. Эдийн засаг нь доройтсон үөдээ алт, цэвэр ус, загас, ой мод зэргээр баян Аляскийг АНУ-д маш хямд худалдсан түүх ч бий. Грөкийн Ерөнхий сайд өрийн хямралаас гарахын тулд газар нутгаасаа багахан хэсгийг зарахаас аргагүй боллоо гэсэн саналыгч оруулсан гэх.

Өрийн таазын хязгаарыг тэлж, улаан хивстэй айлчлал болж, өрииг өрөөр хаана гэсэн мессеж цацахтай зэрэгцэн сүүлийн өдрүүдэд “Bank of china’’-гийн пиар эрчимжиж эхэллээ. Манай улсад 31 төрлийн төсөл, хөтөлбөр дээр дэмжлэг үзүүлж , нэн ядуу, эмзэг бүлгийн өрхийн хүүхдүүдэд туслаж боловсролын тэтгэлэг олгож байгаа юм байна. Эмзэг бүлгиин өрхийн хүүхдүүдэд зориулан “Дулаан өвөл” хөтөлбөрийн хүрээнд 2.6 сая ам.долларын санхүүжилт хииж, хүүхдүүдэд өвлийн дулаан хантааз өгсөн гэнэ.

Мөн УИХ-ын 76 гишүүнд бичиг илгээсэн гэх. Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газарт салбараа НЭЭХ хүсэлтээ ч илэрхийлчихсэн гэж байгаа. Ерөнхий сайд хэвлэлийнхэнд мэдээлэл хийхдээ асуудлыг судалж байгаа гэдгээ дуулгасан юм.

Энэ банк Монголыг эртнээс сонирхож буй. Н.Алтанхуягийн Засгийн газрын үед л анх салбараа нээе гэсэн хүсэлтээ гаргаж, төлөөлөгчийн газраа байгуулж байсан юм. Өнөөг хүртэл зөвшөөрөл олгоогүй л байгаа. Тус банкны Монгол дахь Төлөөлөгчиин газрын ахлах төлөөлөгч Дай Синжун гэх эрхэм ’’Bank of China -иин 67 хувийг төр, 33 хувийг хувьцаа эзэмшигчид эзэмшдэг. Хэрэв“Bank of China” Монголд үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авбал зөвхөн Улаанбаатарт салбараа нээж, ажилчдынхаа тоог 40-өөс хэтрүүлэхгүй, хадгаламж хуримтлуулахгүй” гэж мэдэгдсэн юм. Хятадын төрийн өмчиин банк Монгол руу зүтгээд байгаа нь ашгийн гэхээсээ алсын зорилготой юу гэдгииг бодолцох л хэрэгтэй.

Ашгийн төлөө биш юм бол ямар зорилгоор Монгол руу зүтгэж байгаа нь анхаарал татаж байна.

“Bank of China” олон улсад 600 орчим салбартай. Салбарууд  Сингапур, АНУ, Их Британи Франц зэрэг орнуудад ч бии. Bank of China’’-гийн хөрөнгийн хэмжээ манаи арилжааны бүх банкны активаас 182 дахин их гэдэг юм билээ.

“Bank of China” Монголд орж ирвэл удалгүй манай санхүүгийн жижигхэн зах зээлийг эзэгнэж дөнгөнө. Хамгийн бага хүүтэй зээл олгоход манайхан бүгд хошуурна. Монголын арилжааны банкуудын харилцагчид цөөрсөөр, үйл ажиллагаа нь доголдсоор хаалга барьвал Монголын банк, санхүүгийн зах зээл хүссэн хүсээгүй өмнөд хөршийн төрийн банкны халаасанд гупгаж орно. Монголын муу шулаач банкны эзэд өндөр хүүтэй зээлээр биднийг шулж хөлжиж байна, үүнииг өөрчилнө, өрсөлдөөн бий болгоно, зээлийн хүү буурна гээд өнөөдриин үр өгөөжийг бодоод шийдтэл ирээдүйд тэрнээс илүү том асуудал үүсвэл яах вэ. СЭЗДС-ийн Санхүүгийн тэнхимиин эрхлэгч Б.Мөнхзаяа “Бусад хөгжиж байгаа орнуудын жишээ туршлагаас харахад гадны банкууд орж ирснээрээ дотоодын банкуудыг шахдаг. Хэрвээ нөхцөл байдал хүндэрвэл улсын эдийн засгийн талаас илүү хувь нь гадныхны барьцаанд явчих эрсдэлтэй. Эрх зүйн орчныг сайн бүрдүүлсний дараа гадны банкийг оруулж ирэх хэрэгтэй” гэж онцолжээ.

Дотоодын банкуудад эргэлдэж байгаа мөнгө эзэд, хөрөнгө оруулагчдыихаас гадна жирийн иргэдийнх ч бий. Хэрвээ дотоодын банкууд доголдвол тэр хэрээрээ иргэдийн хадгалуулсан мөнгө эрсдэлд орно гэсэн үг. Бас уул уурхайн лицензүүд “Bank of China’’-д барьцаанд тавигдсан тохиолдолд зээлээ төлж чадахгүй бол орд газрууд өмнөд хөршийн төрийн банкны мздзлдочно.

“Bank of China”-raac гадна гурван ч гадаадын банк сапбар нээх хүсэлтээ тавиад байгаа юм билээ. Хэрвээ эдийн засгийн хямрал нүүрлээд, гадаадын банкны салбар оруулж ирэхээс өөр аргагүй болсон бол тэр тусмаа хил залгаа, Монголын эрдэс баялагийн ганц том зах зээл болох Хятадын төрийн өмчит банкийг сонгох хэрэг бий юу гэсэн асуулт урган гарч байна.

ЗЭЭЛ, БОНДЫН ЯЛГАА

Манай улс Мянганы хөгжлийн хөтөлбөр гээд алдэв нэртэй хөгжлийн мөрөөдлийн жагсаалт баталдаг ч хэрэгжүүлж чаддаггүй байлаа. Учир нь гэвэл мөнгө дутсных. Өмнөх нийгэмд бол орос ах нарын тусламжаар бүтээн байгуулалт өрнүүлсэн. Зах зээлд шилжээд 20-иод жилд голдуу л донор орон, олон улсын байгууллагын хөнгөлөлттэй зээл, хандив тусламжаар хөрөнгө оруулалт хийж, мөрөөдлийн жагсаалтуудаасаа бага сага биелүүлэх гэж оролддог байлаа. Гэхдээ нэг байгууллага, нэг улсаас зээл авахаар заавал тэднийхээ зааврыг дагана, энэ төсөлд хөрөнгө оруул эсвэл зайлшгүй гэж үзсэн төсөлд нь болохгүй гээд хориг тавина. Өөрсдөө эзэн болох бололцоо хомс. Тэгээд ч Олон улсын байгууллагын мөнгөний эх үүсвэрүүд хязгаартай, хатуу нөхцөлтэй, зарим шаардлага нь манай нөхцөлд тохирдоттүй гээд бэрхшээл их байсан. Гэхдээ эдгээр мөнгөнүүд олон ч асуудлыг шийдснийг, хөгжил урагшилсныг бас үгүйсгэж болохгүй ээ.

Харин манай улс өөрсдөө захиран зарцуулах эрхтэй, олон улсын санхүүгийн зах зээлээс мөнгө босгосон нь Чингис бонд. Заавал үүцд хөрөнгө оруул, боль гэж хэн ч зааварлахгүй. Тиймдээ ч 20 жилд барьсан замыг 3-хан жилийн дотор босгож, аймгийн төвүүдээ Улаанбаатартай засмал замаар холбож чадлаа.

Бонд босгох, нэг улсаас, нэг байгууллагаас зээл авах ялгаагүй л мөнгө босгож байгаа ч үзүүлэх нөлөө, үүсэх эрсдэл, үүрэх хариуцлага нь харилцан адилгүй юм. Бонд гэдэг бол санхүүгийн хэрэгсэл. Өөрөөр хэлбэл, санхүүгийн бүтээгдэхүүн, зээлийг үнэт цаасжуулсан хэлбэр. Тиймээс зах зээлтэй, зах зээл дээр арилждаг. Бондыг худалдан авч байгаа хүмүүсийн хувьд хөрөнгө оруулалт. Бондынх нь үнэ өсвөл тэр хүний хөрөнгө өснө, унавал хөрөнгө нь үнэгүйднэ. Бондод хөрөнгө оруулсан хүн дуртай үедээ зарж болно. Яг хувьцаатай адилхан. Байнга хоорондоо арилжиж байдаг зах зээлтэй.

Мөн Хөрөнгийн зах зээл дээр бонд арилжаалахад барьцаа тавьдаггүй. Цэвэр хамтын ажиллагааны итгэлцэл.

Бондын хөрөнгө оруулагчид бол голдуу л хөрөнгө оруулалтын сан, томоохон даатгал, тэтгэврийн сангууд байдаг. Тэд ихэвчлэн хөгжиж буй орнуудад хөрөнгө оруулалт хийдэг. Манай улс бондоо төлж дууслаа ч залгуулаад өөр хөрөнгө оруулалтанд оруулдаг учир хугацааг сунгах, тохиролцох, хамтран ажиллах бололцоо нээлттэй байдгаараа давуу талтай. Төсвөөс эргэн төлөхөөр санхүүжүүлсэн замууд урт хугацаандаа зардлаа нөхнө гэж тооцвол олон улсын зах зээл дээр ажиллаад бондынхоо нөхцөлийг өөрчлөөд сунгаад явах боломжтой. Одоо олон улсын зах зээл дээр бонд арилжаалъя гэхээр хүү өндөр, үзүүлэлтүүд дордсон гэж үзэж байгаа бол Оюутолгой, Тавантолгойгоос олох орлого нэмэгдэхээр төлье гээд хугацаанд нь өөрчлөлт оруулах, хэлэлцээр хийх гарц байна.

2017 онд бондын эхний төлөлтийг хийх бололцоогүй бол заавал Хятадаас мөнгө зээлж өрийг өрөөр хаах хэрэг юу байна.

ЭРГЭН ТӨЛӨЛТИЙГ БҮДГЭРҮҮЛЭХ БОДЛОГО

Эрх баригчдын амнаас гарч байгаа үгийг сонсохоор итгэл алдармаар. Айхтар өрөнд орчихсон. Дампууралд хүрчихсэн. Валютын нөөц шавхагдчихсан. 2017 онд бондын эргэн төлөлт хийж эхлзх гэхээр ямар зоос байхгүй. Өрөнд орчихлоо, тиймээс өөр гарц хайна гэж айлгаж байгаад нэг улсаас их хэмжээний зээл авах юм биш биз гэсэн хардпагыг төрүүлж байна.

Гэхдээ бондын мөнгөөр урт хугацаанд өгөөжөө өгөх зам, дэд бүтцийн салбарт нэлээд хөрөнгө оруулсан ч багагуй хэсгийг нь хувийн хэвшлийнхэнд зээл хэлбэрээр олгосон байгаа. Бондоос санхүүжилт авсан компани, байгууллагуудын эргэн төлөлт хэр байгаа талаар эрх баригчид огт дурдахгүй байгаа нь л анхаарал татаж юм.

Манай улсын хувьд бондын эргэн төлөлтийг 2017, 2018 онд хийгээд 2019, 2020, 2021 онд эргэн төлөлтгүй. Ингэж явж байгаад 2022 онд нэг тэрбум ам.долларын эргэн төлөлт хийх юм. Тодруулж хэлбэл, 2017 оны гуравдугаар сард 580 сая ам.долларын эргэн төлөлт хийгдэнэ. Багцаалж хэлбэл, ойролцоогоор нэг их наяд гаруй төгрөгийн 520 орчим тэрбум төгрөгийг улсын төсвөөс төлнө. Үлдснийг нь санхүүжилт хийгдсэн төслүүдээс эргэн төлөгдөхөөр тусгагджээ. Жишээ нь ТЭЦ-3, ТЭЦ-4-ийн өргөтгөл, Эрдэнэс -Тавантолгойд хийсэн хөрөнгө оруулалтууд.

Станцуудын хувьд сүүлийн 20 жилд хийгээгүй томоохон шинэчлэл хийж, зардлаа бууруулж дөнгөсөн учир төлөх бололцоотой аж. III, IV цахилгаан станцын хувьд өргөтгөлийн буянаар 1 кВт цахилгаанд ногдох төлбөр буурч, алдагдалтай байсан бол цахилгаан үйлдвэрлэхэд ашигтай болж. Эрчим хүчний салбар анх удаа 2015 онд ашигтай ажиллалаа шүү дээ. Мөн “МИАТ” компани “Боинг” онгоц худалдаж авах гэж санхүүжилт авсныгаа бараг төлөөд дуусч байгаа аж.

2018 онд Чингис бондын 1,5 тэрбум ам.доллараас 500 сая ам.долларын эргэн төлөлт хийгдэх ёстой. Энэ 500 сая ам.долларыг эргэн төлүүлэхэд улсын төсвөөс нэг ч төгрөг гарахгүй. Харин санхүүжилт хийгдсэн төслүүд төлөх юм билээ. Байшин үйлдвэрлэх комбинатын төсөл, импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэх 888 төсөл зэрэг төслүүд зээлсэн учраас эргэж баращуулах үүрэгтэй. Тэгээд тэр аж аж ахуйн нэгжүүд барьцаа, баталгаа тавьж арилжааны банкаар дамжуулж авсан учраас эргэн төлөлт хийгдэж л таараа. Хэрвээ төлж чадахгүй бол барьцааны хөрөнгийг борлуулж барагдуулах гээд гарцууд бий. Тийм болохоор 2018 оны эргэн төлөлт улсын төсөвт тийм их ачаалал өгөхгүй гэсэн үг.

Хөгжлийн банкны тоон мэдээллээс харахад одоогоор 200 тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийгдсэн байна. Зарим төслүүд 5-10 жилийн хугацаатайгаар зээл авсан учраас төлөлт хийгдэж эхлээгүй байх жишээний. Хугацаа нь болчихсон төслүүдийн хувьд зээлээ сайн л төлж байгаа ж. МАК, Монполимет групп, MCS тэргүүтэй олон компаниуд төслүүд хэрэгжүүлж. зарим нь цементийн хэрэгцээг дотооддоо бүрэн хангаж, томоохон бүтээн байгуулалт өрнүүлж байгаа. Тэд мөнгөө төлж л таараа. Гэтэл тэд мөнгөө төлөхгүй юм шиг, сүйрэлд орчихсон юм шиг, мэдээлэл нимгэн байгааг нь төөрөлдүүлэх гэсэн юм шиг хандаж болохгүй ээ. Монгол Улсыг хувийн хэвшлийнхэн нуруундаа үүрсээр ч ирсэн, цаашид үүрэх л болно.

 

 

С.СҮЛД /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


URL:

Нэр: АХАМДЫН БАЯР: Огноо: 10 October 2016

БОНД

Сэтгэгдэл бичих