Уул уурхай, барилгын салбарынхан чанаргүй зээлийг нэмжээ
Эдийн засгийн өсөлт 2016 оны эхний хагас жилийн байдлаар 1.4 хувь болж саарч, ажилгүйдлийн түвшин өнгөрсөн оны мөн үеэс 2.6 нэгж хувиар нэмэгдэн сүүлийн 6 жилийн хамгийн доод түвшинд хүрснийг Төвбанк онцолжээ.
”Оюу толгой”-н далд уурхайн бүтээн байгуулалт уул уурхайн бус салбарт эерэг нөлөө үзүүлснээр эдийн засгийн өсөлт 2016 онд 0-1 хувь, 2017 онд 2-3 хувь байх төлвийг “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэл”-д тусгасан байна.
Эдийн засгийн өсөлт саарахын хэрээр бизнесийн идэвхжил суларч, банкны зээлийн чанар мууддаг. Тэгвэл энэ оны 7 дугаар сарын байдлаар банкны системийн нийт зээлийн өрийн үлдэгдлийн 7.2 хувь нь чанаргүй, 7.3 хувь нь хугацаа хэтэрчээ. Зээлийн чанар ийнхүү муудахад эдийн засгийн идэвхжил саарсан, төгрөгийн ханш суларсан, банкууд эдийн засгийн мөчлөгт өртөмтгий уул уурхай болон барилгын салбарт зээлийг хэт төвлөрүүлсэн нь нөлөөлсөн хэмээн мэргэжилтнүүд тодотголоо. Тодруулбал нийт чанаргүй зээлийн 39 хувь, хугацаа хэтэрсэн зээлийн 56 хувийг барилга, уул уурхайн салбаруудад хамаарчээ. Гадаад валютаар олгосон зээлийн багц нь эрсдэл дагуулсан хэвээр байна хэмээн дээрх төсөлд тусгасан байна.
Б.Заяа
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг
URL: