98 ИРГЭНИЙГ УГААРТАХААС АВАРЧЭЭ

6Өчигдөр 19:00 цагийн орчимд Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, 43 дугаар байрны суурийн давхараас утаа гараад байна гэсэн дуудлага Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтэст иржээ.

Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн бүлгийг очиход суурийн давхарт хэрэглээний халуун ус халаах зориулалтай 1 тн багтаамжтай 4 ш халаагчийн гадна дулаалга шатаж байсныг нэмэлт дуудлагаар 10 дугаар ангийн 2 дугаар тасгийг гаргаж албан хаагчид шуурхай ажиллаж унтраасан байна.

Гал түймрийн улмаас тус байрны 1-9 давхар бүхэлдээ утаанд автсан байсан тул иргэдийг утаанд хордож амь насаа алдахаас урьдчилан сэргийлж 98 иргэнийг гарган НЯТТТ-ийн эмчтэй хамтран 69 иргэнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн хордсон байж болзошгүй 4 сартайгаас 8 насны 14 хүүхдийг ЭХЭМҮТ-д хүргэж яаралтай үзлэгт хамруулсан байна.

Эмнэлэгт хүргэгдсэн хүүхдүүдийн биеийн байдал 21:30 цагт сайжирч хэвийн болсон тул эцэг эхэд нь хүлээлгэн өглөө гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.


URL:

Сэтгэгдэл бичих