БҮХ НИЙТИЙН ГҮЙЛТИЙН ҮЕЭР ЗАМ ХААНА
Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 377 жилийн ойд зориулсан “СПОРТЛОГ УЛААНБААТАР” бүх нийтийн өдөрлөг, гүйлтийн арга хэмжээ маргааш 08:30-16:00 цагийн хооронд зохион байгуулагдана.
Үүнтэй холбогдуулан “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-ээс – Дүнжингаравын худалдааны төвийн уулзвар-Хүннүгийн зам – “Амгалан өртөө” хүртэл зам хаагдах тул замыг хаахаар болсон байна.
Иймд хөдөлгөөнд оролцогч Та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд сахилга, соёлтой оролцоно уу хэмээн ЗЦГ-аас мэдээллээ.
URL: