ЖОЛООЧ НАРЫГ 4 САЯ 272 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ТОРГОЖЭЭ

00000“Тусгай дуут болон гэрэл дохио” нэгдсэн арга хэмжээг 14 хоногийн хугацаанд зохион байгууллаа.

Энэ аяны хүрээнд нийтдээ 183 зөрчил илрүүлсэн байна. Үүнд зөвшөөрлийн хугацаа дууссан ч замын хөдөлгөөнд оролцож байсан 95, өөр өнгийн гэрлэн дохио хэрэглэж явсан 46, зөвшөөрөлгүй 40, хуурамчаар зөвшөөрөл үйлдсэн хоёр зөрчил байгаа юм.

Холбогдох журмыг зөрчсөн тээврийн хэрэгслийн 45 тусгай дуут болон гэрэл дохиог хурааж, хуулийн дагуу 78 жолоочийг нийт 4 сая 272 мянган торгуулийн арга хэмжээ авч, дүүргүүдийн замын цагдаагийн тасгаас холбогдох байгууллагад зөрчлийг арилгах талаар 11 мэдэгдэл, шаардлага хүргүүлжээ.

П.АНИР
Оллоо.мн


URL:

Сэтгэгдэл бичих