Л.Энхболд та Өмнөговьчуудын эрх ашгийг хамгаалж дийлэх үү?

3825

Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллагад шинээр сонгогдсон гишүүд дотроос нэр сүр муутайгаараа тодорч ялгарах нэгэн бол Өмнөговь аймгаас сонгогдсон Л.Энхболд юм. Өмнөговийн залуучуудын хөгжлийн төв ТББ-ын тэргүүн,  “Ирээдүй инвест”ББСБ ХХК-ийн захирал гэсэн албан тушаалтай явсан тэрбээр УИХ-ын гишүүний хариуцлагатай суудалд суусан нь яах аргагүй МАН гэсэн намынх нь нэр сүртэй л холбоотой болохоос биш хувь хүнийхээ хувьд бол Өмнөговийнхонд нэр сүр их л тааруу юм билээ. Энэ жилийн сонгуулийн тухайд МАН-аас бол хар халзан хонь байсан ч, гараад ирж болохоор тийм нэг уур амьсгал Монгол даяар давалгаалж байсны шимийг хүртсэн нөхдүүдийн нэг бол Л.Энхболд юм.

Бизнесмэнүүд улстөрд тэмүүлдэг жишгээр Монголын улстөрд хэдэн жилийн өмнөөс санаархах болсон тэрбээр Өмнөговь аймгийн МАН-ын хорооны даргын ажлыг хийх болсноосоо хойш хэвлэлээр байнга гарахыг чухалчилж, хэд хэдэн удаа хэвлэлийн хурал зарлаж байсан нэгэн. Уг нь үнэндээ бол тэрбээр 2008 оны УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшиж намчирхалыг устгая хэмээн уриалж байсан нэгэн байдаг. Гэвчиг нэгэнтээ олны танил фигур биш бол хэчнээн бие дааж дэвшээд болж бүтэхгүйгээ ойлгосон нам дагая гэж шийдэн, улмаар МАН-ын хүн болсон үүх түүхтэй байдаг. Тухайн үеийн МАХН, одоогийн МАН-д элсэн, намын дарга нь болж Өмнөговьд улстөржилтийн бодит үрийг тарьсан нэгэн гэдгийг нь өмнөговь даяар ярьдаг юм билээ.

Гэхдээ бас болоогүй ээ. Хотод хувь бизнесээ цэцэглүүлдэг нэгэн тул Өмнөговийн МАН-ыг нийслэлээс удирдаж, хааяа нэг Даланзадгадад  ирэхээрээ хэл ам хэрүүл шуугиан тарьж, байсхийгээд л Улаанбаатарт хэвлэлийн бага хурал зарлан нутаг орноо муулахаас өөр юм хийдэггүй нэгэн хэмээх муу нэрийг нутгийнхнаасаа зүүчихсэн нэгэн юм билээ.

Бас тэгээд хүн чанар муутай нэгэн гэгддэг юм билээ. Ямартаа л өрсөлдөгч намынхаа даргыг  мэс засалд ороод үхэл амьдралын заагт байхад нь “үхээсэй” хэмээн харааж явсныг нь өмнөговьчууд зэвүүцэн ярьдаг гэх мэдээлэл хүртэл байдаг юм билээ.

Мөн тэрбээр анхаарал татсан нэг асуудалд нэр холбогдож байсан. Юу гэхээр Таван толгойн нүүрсийг борлуулах, тээвэрлэх ажиллагаанаас мөнгө босгож, МАН-ын байр бариулах ажлыг түүнд даалгасан гэдэг. Гэтэл тэрбээр барилга бариулах явцдаа ажил гүйцэтгэгч компанийг гурван удаа сольсон байдаг. Ингэхдээ барилгын компаниудын ажлын хөлсийг нь өгөлгүй луу унжсаны улмаас компаниуд шүүхэд хандаж байжээ.

Ер нь бол Өмнөговь аймагт бусад аймгуудаас ялгарах онцлогууд бий.  Тавантолгой, Оюутолгой, Нарийн сухайт, Овоот толгой гээд Монголын хамгийн том баялаг ордууд оршин байрладаг стратегийн онцгой бүс нутаг гэдэг утгаараа уг аймгийг УИХ-д төлөөлөн суугаа хүний хүлээх үүрэг их. Тэгвэл саяны сонгуулиар гарч ирсэн Л.Энхболдын тухайд  том аймгийн том эрх ашгийг, Өмнөговьчуудын эрх ашгийг хамгаалах тал дээр санаж, сэдэж хийж чадах нэгэн үү гэдэг нь эхнээсээ эргэлзээ дагуулаад байгаа юм. Сонгуулийн үеэр согтуурхаж явсан бичлэг нь цацагдаад байсан ч, сошиал орчноос устгагдсан байна лээ. Мөнгөтэй хүн тэр зэргийг хийж чадна л даа.

Ямартаа ч Өмнөговьчуудын өмнө хариуцлага хүлээж, тэднийг төрд төлөөлөх болсон Л.Энхболд та энэ дөрвөн жилд шоугаа багасгаж, ажлаа сайн хийгээрэй дээ.

Л.Энхболд гишүүнтэй холбоотой анхаарал татсан мэдээллийг үргэлжлүүлэн хүргэнэ…

Эх сурвалж: Fact.mn


URL:

Нэр: z Огноо: 8 October 2016

замийн цагдаагийн урд талийн нархан хотхоний гомо мөнхжаргал сүүлийн дөрвөн жил монголийн интернэт комментоор од болж дууслаа чи байрнийхаа хөвгүүдийг татаж чангаахаа боль ичдэггүй амьтан

Сэтгэгдэл бичих