Хүн, хүнээс ондоо хөлстэй дуучин Д.Болд
Хэдхэн цагийн өмнө Камертон хамтлагийн ахлагч, төрийн соёрхолт Болд өөрийн Фэйсбүүк дээрээ “Өглөөний боксын бэлтгэл дээр хөлс ингэж гарч…” хэмээн зураг оруулсан нь хэдхэн цагийн дотор 2500 гаруй лайк авч цахим орчныг шууруулаад авав.
Царай зүс, бие хаа, карьерээрээ хэнийг ч урдаа оруулдаггүй дуучныг маань фэнүүд нь ихэд хүндэлдэг билээ. Түүний уйгагүй хөдөлмөрч занг мэдэхгүй хүн бараг үгүй боловч энэхүү зургийн доор хүмүүс:
Т: Хүн хүнээс өвөрмөгц гардаг хөлстэй Болд вэ. Хуний хөлс гоождогсон. Болд гуайнх бөнжигнөдөг хөлстэй юм гээч. Хөлс хүртэл стиллэг.
М: Энэ шүүмжлээд байгаа хүмүүс хөдөлмөрлөж хөлсөө дуслуулж үр дүнгээрэй ингэж бахархаж үзээч. Тэр цагт чи Болдыг ойлгох болно.
М: Болдын биен дээр шүүдэр буучихсан байна шдээ.
Г:Хөлсөө хүртэл гайхуулчих юм аа, тэрнийхээ оронд хотын захын гэр хорооллын эмзэг бүлгийн ядарсан нэг айлд туслаад түүгээрээ гайхуулаач.
Н: Хурдны мориор бол ёстой уяа сойлго нь таарсан, сувдан хөлс гарсан байна. Болд байнгын бэлтгэл хийгээд ийм болсон юм болов уу.
Д: Аймар хөлстэй ах юмаа нээрээ хаха ус цацсан юм шиг л гардаг. Хөлс нь хүртэл өөр байх юмаа )
Т: Хөлс туурцан байна шдээ. хэхэ
Б: Яагаад ус цацсын БОЛДОО ?
Б: Би бол Болдын хөлс гэсэн шиг гарчээ
Х: Өдрийн мэнд .Хөдөлмөр гэж үүнийг хэлэх байхдаа гайхалтай юмаа.
Ө. Эмүжин
URL: