“Хөх хот” ресторанаар үйлчлүүлсэн 7 хүн хордлого авчээ

527-1475736707huhhot-1024x533Нийслэлийн Баянгол дүүрэгт байрлах “Хөх хот” ресторанд хүүхдийн төрсөн өдөр тэмдэглэсэн 7 хүн хоолны хордлого авч, хэвтэн эмчлүүлж байна гэж ХӨСҮТ-ээс мэдээллээ.

Эдгээр өвчтөнд дотор муухайрах, бөөлжих, гэдэс базалж өвдөх, суулгах зэрэг эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн байна. Одоогоор өвчтнүүдийн биеийн байдал сайн байгаа бөгөөд ХӨСҮТ-өөс дэгдэлтийн судалгаа хийж байгаа аж.
Ж.Болор
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг 

URL:

Сэтгэгдэл бичих