Таван настай охины хүслийг биелүүлж нас барахаас нь өмнө “гэрлүүлжээ”
Америкт эмчлэгдэхгүй өвчин тусч, амь алдаж байгаа таван настай охиноо эцэг эх нь найз зургаан настай хүүтэй нь гэрлүүлж “хурим” хийжээ.
Жаал хүүгийн ээж Кайла Паркер тэдний охинд амьд явах хугацаа тун бага болсныг мэдээд хүсэлтийг нь зөвшөөрч хүүгээ “гэрлүүлсэн” байна.
Жаал хүүгийн ээж Кайла Паркер тэдний охинд амьд явах хугацаа тун бага болсныг мэдээд хүсэлтийг нь зөвшөөрч хүүгээ “гэрлүүлсэн” байна.
Таван настай охин Мэри Мессей архаг хатгалгаанаас гадна мэдрэлийн судлын цочмог үрэвслээр өвчилж эмчилгээ авахгүй гэдгийг эмч нар хэлсэн юм байна. Мэри охин жаал хүү Дэмиен хоёр бүр багаасаа хоёр настай байхасаа үерхэж аав ээждээ том болоод гэрлэж хурим хийнэ гэж ярьдаг байжээ.
Хоёр талын эцэг эх охинд хуримын цагаан даашинз, ягаан титэм, сүйт “залуу”-д костюм бэлтгэсэн гэнэ.
Тэдний хуримын бөгж дээр хүүхэлдэйн киноны баатар Микки болон Минни Майсыг дүрсэлжээ. Хурим шууд эмнэлэг дээр болж бялуу захиалсан байна.
“Хурим”-аас хойш зургаан цаг болоод хөөрхий охин амьсгал хураажээ.
Эх сурвалж: www.assa.mn
URL: