ТОСК-ын захирлаар Ж.Хичээнгүйг томилжээ
Төрийн орон сууцны корпораци /ТОСК/-ийн шинэ захирлыг Засгийн газраас өнгөрсөн Даваа гаригт буюу энэ сарын 3-нд томилсон байна. Монгол Улсын Ерөнхий сайд асан, Төр нийгмийн зүтгэлтэн П.Жасрайн ач хүү Ж.Хичээнгүй ТОСК-ийн Ерөнхий захирлын албан тушаалыг хүлээн авч, ажилдаа оржээ.
Тэрбээр өмнө нь ТОСК-ийг Орон сууцны санхүүжилтийн корпораци /ОССК/ нэршилтэй байхад дэд захирлын албан тушаалыг хашиж байсан юм. Мөн ШӨХТГ-ын даргаар Т.Аюурсайханыг ажиллаж байх үед тус газрын Эрх зүй, дотоод хяналтын газрын даргаар ажиллаж байсан билээ.
Б.Цэцэг
http://www.24tsag.mn/content/140662.shtml
URL: