“Хөх хот” ресторанаар үйлчлүүлсэн 12 хүн хоолны хордлого авчээ
Баянгол дүүрэгт байрлах “Хөх хот” гэх хятад ресторанаар үйлчлүүлсэн 12 хүн хоолны хордлого авсан байна. Тодруулбал, энэ сарын 1-ний өдөр гэр бүлийн 20 гаруй хүн төрсөн өдөр тэмдэглэхээр тус ресторанаар үйлчлүүлжээ.
Одоогийн байдлаар долоон хүн ХӨСҮТ-д хордлого тайлан эмчилгээ хийлгэж байгаа аж.
URL: