”С.Зоригийг Ерөнхий сайд болгохгүйн тулд тийм зүйл хийсэн байхыг би үгүйсгэхгүй”

3794

С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт Э.Бат-Үүлийг шалгаж байгаа тухай асуудлыг эсэргүүцэн хэлж ярьж байгаа хүмүүс цөөнгүй бий. Тэгвэл Ардчилсан хөдөлгөөний анхны удирдагчдын нэг Ч.Энхээ арай өөр зүйлийг хэлж ярьж явна. Тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа уг асуудлын талаар “-Би мэдэхгүй байна. Мэдэхгүй учраас үгүйсгэж чадахгүй. Өө, Бат-Үүл  тэгсэн гээд баталж бас чадахгүй. Ямар нүдээр харсан биш дээ.  Харин энэ гурвын хооронд эрх ашгийн зөрчил байсан уу гэвэл байсан. Яагаад гэвэл, Э.Бат-үүл бүр эртнээс эрх ашгаа зарласан “Би Ерөнхий сайд болно. Ерөнхий сайд болоод боловсролын сайдаа дагуулаад гадаадын маш олон улсаар явна” гэсэн. Энэ бас  телевизээр ярьсан яриа нь шүү. Дараа нь С.Зоригийн нэрийг Ерөнхий сайдад дэвшүүлэхийн өмнө Э.Бат-Үүлийг дэвшүүлэхэд Их хурал хүлээж аваагүй унагаачихсан юм. Тэгээд С.Зориг гарахаар болсон байхгүй юу. Магадгүй түүн дээр тэр хоёрын хооронд ямар нэг байдлаар одоо нөгөө  Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл хоёрын хооронд бас нэг Ерөнхийлөгч болох гэсэн юмнаас болоод асуудал үүсээд байгаа шиг тийм маягийн зүйл  тэр үед байсан байхыг үгүйсгэхгүй. Яагаад гэвэл, Э.Бат-үүл нэг тийм  шартай нөхөр. Тухайн үед өөрийнх нь амнаас унасан үг ч бий. “С.Зориг одоо Ерөнхий сайд болж чадахгүй байж  болох гэж намайг унагаахад гар бие оролцсон” гэсэн нэлээн гомдолтой үг дуугарсан тохиолдол байдаг юм. Тийм учраас С.Зоригийг Ерөнхий сайд болгохгүйн тулд тийм зүйл хийсэн байхыг би үгүйсгэхгүй. Тэгэхдээ  яг таг баталж бас  чадахгүй. Ямар ч байсан би нэг зүйлийг хатуу хэлдэг. Аль дээр үед С.Зоригийг нас барахад ч хэлсэн. С.Зоригийн аллагын эзэн Ардчилсан хүчний дотор гэж бий. Одоо захиалагч нь гэх юм уу. Тэр нь яг хэн юм бэ гэдэг дээр би бас хатуу хэлж чадахгүй. Сүүлд Нинж тэгж хэлсэн чинь түүнийг баривчилчихсан, би их гайхсан. Уг нь тэр үгийг чинь улс төр судлаач С.Эрдэнэтуул бид хоёр хамгийн түрүүнд хэлсэн. Бид хоёрыг хэн ч баривчлаагүй. Яагаад бид хоёрын хэлсэн үгийг давтаад хэлсэн Нинжийг сүүлд нь барьсныг ойлгоогүй. Нинжийг баривчлахад би хэлж байсан “Нинж буруугүй ээ, миний ярьсан зүйлийг наадах чинь давтаад хэлсэн байна. Та нар намайг барих ёстой шүү дээ” гэхэд хэн ч тоогоогүй. Тэгээд Нинжийг баахан суулгаж байгаад гаргах шиг болно лээ.” хэмээн ярьсан байна.

Эх сурвалж: Шуурхай.мн

http://www.shuurhai.mn/127284


URL:

Нэр: Anonymous Огноо: 6 October 2016

Ogor salga Lalar shorondoo or!

Нэр: зочин Огноо: 25 October 2016

Батүүл алсан гэдэгт би огт эргэлздэггүй!!! Олон хүн надтай санал нийлэх байхаа!!!

Сэтгэгдэл бичих