Энэ өдрийн зурхай /2016.10.06/

downloadӨнөөдөр аргын тооллын 2016 оны аравдугаар сарын 6. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII  жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн намрын адаг шар нохой сарын шинийн 5. Бархасвадь гараг. Эрхтэний тэнгэрт одтой, долоон улаан мэнгэтэй цагаагчин тахиа өдөр.

Барилдлага: Үл тохирох
Шүтэн барилдлага
: Хуран үйлдэхүй 
Суудал: 
Уул

Өдрийн наран 7 цаг 06 минутад мандан, 18 цаг 32 минутад жаргана. Тухайн өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, гарагийг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


ХОНЬ (3/21-4/19)

Саадтай өдөр. Та бусад өдрүүдээс илүүтэй ганцаардаж байгаа мэт санагдана. Хэрвээ санаа зовоосон асуудлууд толгойд эргэлдэн таныг хойш татаж байгаа бол та түр ухран ухаан санаагаа чөлөөл. Ингэснээрээ та зарим зүйлд дэмий санаа зовж буйгаа мэдэрнэ. Танд дарамт болж буй өр төлбөрөө барагдуул. Өөрийн тань амьдралын хэв загварт таарах төсвөө гаргаж, өөдрөг бай. Та санхүүгээ аварч чадах юм бол бусад асуудлууд тийм ч хэцүү бус санагдана.


ҮХЭР (4/20-5/20)

Энэ өдөр одод танд боломж олгож байна. Хэрэв та алдаа гаргаснаа ухаарч байвал түүнийг засах боломж байгаа бөгөөд таныг хэн ч шүүмжлэхгүй нөхцөл бололцоог бүрдүүлж байна. Та энэ боломжийг бүү алдаарай. Үдээс хойш танд хэн ч таамаглаж байгаагүй тийм авьяас гэнэт илрэх бөгөөд үүнийгээ ашиглан өөдөө гарах гарцыг хайж олно.

 


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Сэтгэл хөдөлгөсөн өдөр. Хэрэв та ухаалаг нэгэн л бол бусдын үйл хөдлөлд дэмий бухимдаж суухгүй. Тэдний энэ авир дотоод сэтгэлээс нь өөрийн эрхгүй гарч байгаа учраас танд сөрөг зүйл авч ирэхгүй гэдгийг ойлгоорой. Та өөртөө итгэлтэй хэвээр байвал сэтгэлийн хөдөлгөөнөөрөө ухаан, оюунаа чимж чадахаас гадна амьдралын сайхныг амтлах болно. Шинэ хөрштэйгээ уулзаж хөгжилдөхийн зэрэгцээ гэрийнхэнтэйгээ салхинд гарч, цагийг зугаатай өнгөрөөхийг хичээ. Харин боломжтой бол буяны байгууллагад өөрийн чадахын хэрээр туслаарай. Энэ нь таныг олон танилтай болгож, сэтгэлийг тань баясгах болно.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Дотоод эрч хүч өдөөгдөх өдөр. Ашигтай наймаа хийж сэтгэл хангалуун байна эсвэл санхүүгийн байдлаа дээшлүүлнэ. Эмэгтэй хүмүүс шинэ танилтай болно эсвэл гэнэтийн романтик адал явдалтай учирна. Гэхдээ үүнд ажил хэргийнхээ үргэлжлэл мэтээр хандах хэрэггүй. Эрэгтэй энэ ордныхон олон хүнтэй газар, найр наадмаас татгалзахыг од эрхэс зөвлөж байна. Энэ таны эрүүл мэндэд таагүй нөлөөлнө. Төв мэдрэлийн системийн өвчнөө аль болох хурдан эмчлүүлэхийг танд одод зөвлөж байна.


АРСЛАН (7/23-8/22)   

Хямралтай өдөр. Сэтгэл санаа тогтворгүй, баяр гуниг ээлжлэн солигдоно. Биеэ барьж, сөрөг сэтгэл хөдлөлөө гадагш гаргахгүйг хичээ. Өвөрмөц, содон зүйлд дурлагсдыг нэг хэсэгтээ ийм байдлаар бие даасан чанараа илэрхийлэхгүй байхыг зөвлөж байна. Та бүхэн хэн нэгэнтэй шинээр танилцах, аль эсвэл богинохон хугацааны романтик үйл явдалтай учрах магадлал өндөр байна. Харин гэрлэгсэд ханьтайгаа хамт театрт оч эсвэл шинэ кино үзэж, оройг зугаатай өнгөрүүл.


ОХИН (8/23-9/22)

Таатай өдөр. Хүн бүхэн таны нэгээхэн хэсэг байхыг хүсэж буй мэт санагдаж магадгүй. Магадгүй та өөрийн хил хязгаараа тогтоох талаар бодох шаардлагатай байх. Бүтээлч шаардлага нэмэгдэх болно. Гэрээ чимэглэхийг хүсэж байгаа бол үүнийг өнөөдөр хий. Хайр дурлалын асуудалд амлалтандаа хүрэх эхлэлийг тавина. Нар таны өөрийн ордонд орж байгаа тул өдөр тутмынхаа ажил хэрэгт илүү туршлагатай байх болно. Хоолой болон бөөрөндөө анхаар. Шингэн зүйл сайн уу.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Өмнөө тавьсан зорилгодоо хүрэхээр зүтгэх эсвэл найз нөхдийн харилцаа тогтооход тохиромжгүй. Чухам өнөөдөр хүнтэй танилцах нь хожим сөрөг үр дагавар авч ирэх магадлалтай байна. Найз эсвэл түншдээ мөнгө зээлүүлнэ гэдэг тийм ч таатай зүйл биш, ирээдүйд зээлээ эргэн төлөхтэй холбоотой асуудал гарвал зөрчилдөөн гарч мэдэхээр байна. Мөн та мэдээллийн хэрэгслээр яриа өгөхдөө хувийн мэдээллээ дамжуулахаас сэргийл. Хийж байгаа зүйл тань дараа өдөр танд зовлон авчирна.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Тайван өдөр.Эрч хүч урам зоригоор дүүрэн өдөр. Энэ өдөр та бусдын өмнө гялалзах болно. Та энэхүү өөртөө итгэлтэй, урам зоригтой байдлыг ашиглах хэрэгтэй шүү. Шинэхэн хайр дурлалын гэрэл гэгээ ганц бие хүмүүсийн зүрхийг маш хүчтэй цохилуулах болно. Хайртай хүнтэйгээ гэртээ оройн зоог барих нь хамгийн сайхан зүйл байх болно.

 


НУМ (11/22-12/21)

Дамжуулга хийх өдөр. Найз нөхөд, хосууд, үр хүүхдүүд хоорондоо эв таарамжтай байна. Найзындаа зочлох замдаа та ирээдүйн ханьтайгаа ч учирч мэдэх юм. Сайн танилын тань хүүхэд тантай найз байхаас гадна үүнийг мэдээгүй гэдэгтээ та итгэж ч чадахгүй. Хачин жигтэй үйл явдал, учралаар дүүрэн байх болно. Бизнесийн уулзалт сонирхолтой яриагаар өрнөж, талууд цагийг хөгжилтэй өнгөрөөх болно. Харин цагаа сайн хараарай. Магадгүй чухал уулзалтаа мартаж, энэ өдрийн гэгээг унтрааж мэдэх юм. Нэг зүйл л буруугаар эргэвэл та түүнийг эргээгээд залруулах гэж нэлээн цаг хугацааг зарцуулах болов уу.


МАТАР (12/22-1/19)

Таны толгойд их зүйл эргэлдэж байгаа тул хэсэг хугацааг ганцаараа байхад зориулаарай. Хувийн асуудлаа эмхлээд дараагийн алхамдаа даруй ор. Та бусдаас зөвлөмж туслалцаа эрж байгаа ч та өөрөө хамгийн зөв шийдвэрийг мэдэж байгаа. Харин та сонсохыг хүсэхгүй байгаад л гол учир байгаа юм. Зоригтойгоор нэг оролдоод үз. Замын түгжрээнд явахдаа юмуу хол зам туулах замдаа радиогоо сулхан асаагаад оюунаа хоосол. Хэсэг хугацаанд юу ч бодолгүй амар тайван сууж анир чимээгүйн гүнд тухал. Тантай санал зөрөлдсөн хамтрагчаасаа бүү зайгаа барь. Өгөөмөр нигүүлсэнгүй сэтгэлээр аливаад хандаж, хэрэгцээ шаардлагаасаа татгалзаж чадвал хамгийн зөв алхам болно.


ХУМХ (1/20-2/18)

Хувирамтгай өдөр. Энд тэндээс бусдын амьдралтай холбоотой янз бүрийн хов жив сонсоно. Гэвч бүх зүйл үнэн биш гэдгийг толгойдоо санахад илүүдэхгүй. Ямар нэгэн ажлын санал ирвэл болгоомжтой ханд. Ажил эрхлэгчид биелэгдэх боломжит байдлаас хэтрүүлсэн зүйлийг хэлж магадгүй. Ажил дээрээ хийсэн ямар нэгэн алдаагаа нуух гэж хичээсний хэрэггүй. Өөрийнхөө алдааг хүлээн зөвшөөрөх нь хамаагүй ухаалаг шийдвэр бөгөөд энэ өдрийн эрч хүчээ тэр алдаагаа засаж залруулахад ашиглаарай. Хайр дурлалын тухай асуудал ганц бие болон хосуудад ч тохиолдохгүй.


ЗАГАС (2/19-3/20)

Урам зоригтой өдөр. Өнөөдөр таны эрч хүч, бүтээлч байдал асар их өсөх бөгөөд гэр бүл болон хайр дурлалын харилцаанд тань сайн нөлөө үзүүлэх болно. Хэрэв сүүлийн үед хайр дурлал болон гэр бүлийн харилцаанд ямар нэг асуудал гараад байсан бол өнөөдөр энэ бүх байдлыг өөрчилж, дорвитой арга хэмжээ авахад маш таатай өдөр байх болно. Танд хэлэх чухал зүйл байгаа бол яг одоо л хэл. Хүмүүст өөрийн юу бодож санаж явдгаа ойлгуул.


URL:

Сэтгэгдэл бичих