Хаан банкны “доголдол”-оос үнэхээр залхаж байна
Хаан банкны үйл ажиллагааны доголдол иргэдийг үнэхээр залхааж байна. Монголын хамгийн олон харилцагчтай банк гэж өөрсдийгөө сурталчлах боловч яг үнэндээ үйлчилүүлэгч, харилцагчдынхаа хэрэгцээ шаардлагыг хангаж чадахааргүй тийм л сул банк гэдгээ олон удаагийн доголдол, зөрчлөөрөө баталж байна.
Олон хүний ард зогсч, төлбөр тооцоо хийнэ гэдэг цаг хугацаа алдсан үнэхээр бухимдамаар ажил. Орчин цагт ийм үйлийг Хаан банкны харилцагчид л эдэлж байна. Бусад банк ч ялгаагүй. Гэхдээ л Хаан банкны оочир дараалал иргэдийг үнэхээр их бухимдуулсаар байгаа.
Тэгвэл тус банкнаас энэхүү оочир дарааллыг багасгах зорилгоор Экспресс банк буюу өөрөө өөртөө үйлчлэх банкыг ажиллуулж эхэлсэн. Гэвч үүнээс болсон гэлтэй АТМ-ын сүлжээ нь байсхийгээд л тасарчихдаг боллоо. Тэр тусмаа банк ажиллахгүй амралтын өдөр тасарч, иргэдийг бухимдуулах нь тэр.
Тухайлбал, өнгөрөгч зун Хаан банкны сүлжээ тасарч иргэд нэг өдөр төлбөр тооцооны асуудалд орж, ажлаа хийж чадахгүй банкны ажилчдыг зүхсээр өнгөрч билээ.
Удалгүй энэ систэмээ сайжруулж, доголдлыг багасгах нэрээр АТМ-ын шимтгэлийг нэмэгдүүлж бас л харилцагчдаа бухимдуулсан. Тэгвэл өнгөрөгч амралтын өдөр дахин ийм зүйл тохиолдож Нийслэл даяар бухимдсан иргэд Хаан банкыг зүхэв. Хамгийн гол нь банк ажиллахгүй, ажилласан ч цөөн тоогоор бага цагаар ажилладаг амралтын өдөр хялбар, чирэгдэлгүй гэж сонгосон АТМ нь ажиллахгүй болохоор иргэд бухимдахгүй гээд ч яах билээ.
Үнэндээ тус банканд л итгэж өөрийн хөрөнгөө хадгалуулчихаад олон удаа сестэмийн доголдол гэгч зүйлээс болж хохирч байхад яаралтай арга хэмжээ авахын оронд мөрөө хавчиж, толгой сэгсэрч зогсоо банкны ажилчдыг харахаар бухимдал төрөхөөс ч яах билээ.
Ер нь Экспресс банк гэгч зүйл ажиллаж эхэлснээс хойш иргэдийн мөнгө мэр сэр алга болох тохиолдлууд бүртгэгдсээр байна. Тухайлбал, өчигдөрхөн иргэн Д.Анхбаяр гэх хүний данснаас 2 сая төгрөг ор сураггүй алга болж. Мөнгө нь алга болсон хүн мэдээж асууж тодруулж таараа. Гэтэл цагдаад ханд гээд хэнэг ч үгүй тайлбар хийсэн байх юм. Нөгөө аюулгүй баталгаатай, итгэл даасан энэ тэр уран гоё реклам сурталчилгаа хайчив.
Мөн үүнтэй ижил нэгэн жишээ байна. Нэгэн иргэн банкны ачаалал их байгаагаас шалтгаалж дансаар буюу АТМ-аар шилжүүлэг хийжээ. Тухайн үед гүйлгээ амжилттай боллоо гэх хариултыг өгсөн байна. Гэвч шилжүүлэг цаанаа очсонгүй. Ингээд л маргаан үүсч, цагдаа шүүх гээд цаг хугацаа алдаж явсаар Хаан банкны сестэмд доголдол гарснаас үүдэж шилжүүлэг цаашаа ч үгүй наашаа ч үгүй АТМ дотроо гацсан байж таарав. Энэ бүгдийн дараа Хаан банк гэм буруугаа хүлээн зөвшөөрч уучлал хүсч, тухайн иргэний хохирлыг барагдуулсан байна.
Хохирол барагдуулах нь мэдээж ойлгомжтой. Гэвч алдсан цаг хугацааг яах вэ. Мөн банкны алдаанаас болж үүссэн үл итгэлцэлийг хэрхэн барагдуулах вэ. Мэдээж манайд ийм гомдлыг барагдуулах сэтгэл байхгүй, хууль ч байхгүй.
Гэхдээ л банкны доголдол нэртэй энэ хариуцлагагүй байдал хэр удаан үргэлжлэх вэ. Эсвэл бид ачааллаа дийлэхгүй байна гэдгээ хэлж, зарим үйлчилгээгээ өөр банк руу шилжүүлвэл таарна.
Амар
ugluu.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Монголчуудаа! Гадаад эзэнтэй ХААН банкнаас бүгдээрээхадгаламж, харилцах данснуудаа хаалгаад, өөр банкинд шилжүүлэхийг уриалж байна.