Сангийн сайд асан Б.Болор цагаан тугаа өргөн бууж өгчээ

e0a0caff94015a20originalАрдчилсан намын үед Засгийн газар юу хийж бүтээсэн, дараагийн Засагтаа юу үлдээсэн талаар өнөөгийн эрх баригчид тун ч ёозгүй мэдэгдэл хийцгээдэг. Тэгвэл түүнийг Ч.Сайханбилэгийн Засгийн газрын гишүүдээс анх түрүүн Монгол Улсын сайд асан, мега төслүүдийг хамаарагч байсан, МҮАН-ыг төлөөлөн гүйцэтгэх засаглалд суусан М.Энхсайхан хүлээн зөвшөөрч, үгээ хэлсэн байдаг. М.Энхсайхан олон нийтэд гэхээсээ илүүтэй МАН-д хандсан ил захидалдаа “…Үнэнийг хэлэхэд, Энэ Засгийн газарт өр, зээлээс өөр зүйл үлдээгээгүй” хэмээн бичсэн. Тэгвэл М.Энхсайханы араас Сангийн сайд асан Б.Болор орж цагаан тугаа өргөн эрх баригчдад бууж өглөө. Эрдэнэтийн 49 хувийг худалдан авсан асуудлаар Засгийн газраас ажлын хэсэг гарган шалгалт явуулж байгаа. Эрдэнэтийг тойрсон асуудлаар УИХ-ын гишүүн Ц.Нямдорж мэдэгдэл хийж “Эрдэнэтийн Монголын талд ногдох 49 хувийг шинээр эзэмшигчдэд Эрдэнэт үйлдвэрийн удирдлагын гол эрх мэдэл шилжсэнийг залруулах хэрэгтэй” гэсэн юм.

Хууль бус тушаал гаргасан гэгдээд байгаа Сангийн сайд асан Б.Болор байдал эвгүйтмэгц нүхээ малтаж одоо Эрдэнэтийн асуудлыг яах эсэхээ эрх баригчид өөрсдөө мэднэ биз ээ гэх маягийн зүйл ярьжээ.

Тухайлбал сайд асан Б.Болор “Тушаал гаргасан асуудлын хувьд бол Эрдэнэт үйлдвэрийн ОХУ-ын талын эзэмшлийн хувь болох 49 хувь худалдагдлаа гэсний дараа ТУЗ-д өөрчлөлт орж, шинэ дүрэм журмаа батлуулах шаардлага гарсан болон Засгийн газрын шийдвэрийг үндэслэж уг тушаал гарсан байгаа. …шинэ засаг өөр бодолтой байгаа бол дүрмээ өөрчлөх, удирдлагаа солих зэрэг бүх зүйл нээлттэй байгаа…” гэх мэтчилэн тайлбарлажээ. Ингэхдээ “миний бие Ц.Нямдорж гишүүнтэй хувь хүнийхээ хувьд нэлээд дотно байдаг, мөн үе үе уулзаж, санал бодлоо солилцдог хүний хувьд гишүүн уг асуудлаар тодруулга хүсэж, эргэлзээгээ тайлах гэж байгаа нь зүйн хэрэг гэж бодож байна” гэх мэтээр нэлээн тал зассан тайлбар medee.mn сайтад нийтлүүлжээ.

Ер нь төрийн сайд хүн гаргасан аливаа тушаал, шийдвэр дээрээ бат зогсож, түүнийхээ үүрэг хариуцлагыг үүрдэг чадалтай л байх ёстой, эс тэгвээс төрийн сайдын нэр зүүж явах нь зохисгүй мэт.

 

 

POLITIK


URL:

Нэр: arhangai Огноо: 8 October 2016

Gulug

Сэтгэгдэл бичих