1-5-р ангийн “Иргэний боловсрол” сурах бичгийг зохиосон хоёр доктор шүүхэд буруугаа хүлээжээ

Ерөнхий боловсролын сургуулийн 1-5-р ангийн Иргэний боловсрол номыг зохиосон хоёр докторыг шүүх хурал өчигдөр болсон тухай “Боловсролын лавлагаа” ТББ-аас мэдээлсэн байна. Тус төв Иргэний боловсрол номыг зохиож эмхтгэн гаргасан доктор Батсүх, Туяа нарыг ажилдаа хариуцлагагүй хандсан, чанарын шаардлага хангахгүй ном гаргасан гэх үндэслэлээр шүүхэд өргөдөл гаргасан. Зохиогчид алдаатай ном гаргаснаа шүүхийн өмнө хүлээн зөвшөөрсөн байна. Тиймээс дээрх ангиудын номыг хүчингүй болгох шийдвэрийг гаргаж, БСШУЯ-наас дахин шинээр боловсруулж хэвлэн гаргах ёстой гэж үзжээ. Ихээхэн алдаатай, чанарын шаардлага хангахгүй, хүүхдийн боловсролд сөргөөр нөлөөлөх ном хэвлүүлсэн хоёр докторыг ажлаас нь халах эсэх асуудлыг салбарын яам нь шийднэ. Иргэний боловсрол нь хувь болон төлөвшихөд гол нөлөөлдөг хичээл аж.

1201610051475639856


URL:

Сэтгэгдэл бичих