Агентлагийн дарга нарын шалгалт болно
Төрийн албаны зөвлөл ГХЯ, ХЗДХЯ, ХНХЯ, БСШУСЯ, УУХҮЯ, ХХААХҮЯ, ЭХЯ, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын, Хэнтий, Төв, Дорноговь Говьсүмбэр, Увс зэрэг аймгуудын Тамгын газрын даргын, Увс аймгийн ИТХТ-ийн нарийн бичгийн дарга.сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан билээ. Ирэх долоо хоногт буюу энэ сарын 10-11-ны өдрүүдэд тохируулагч болон хэрэгжүүлэгч 10 агентлагийн даргын, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын, Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргын, Нийслэлийн ИТХТ-ийн нарийн бичгийн даргын, мөн Ховд, Говь-Алтай аймгийн Тамгын газрын даргын сонгон шалгаруулалтыг зохион байгуулна.
Энэ сонгон шалгаруулалтад орох иргэдийг аравдугаар сарын 7-ны өдөр бүртгэнэ. Эдгээр ажлын байранд тавигдаж шаардлагыг Төрийн албаны зөвлөлийн csc.gov.mn сайтад байрлуулсан бөгөөд ажлын байранд тавигдаж байгаа шаардлагыг хангаж байгаа иргэд энэхүү сонгон шалгаруулалтад орох боломжтой.
Эх сурвалж: ТАЗ
URL: