Турк онц байдал тогтоох хугацааг гурван сараар сунгалаа
Одоогоос cap гаруй хугацааны өмнө Туркийн цэргийн зарим албан тушаалтнууд төрийн эргэлт хийхийг оролдсон. Гэсэн ч тэдний өдүүлсэн тэмцэл хотын иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсны улмаас хагас өдрийн дараа бүтэлгүйтлээр төгссөн билээ. Энэ үеэр нийтдээ 240 хүн амь үрэгдсэн бөгөөд тэдний дунд хотын гэм зэмгүй иргэд олноороо багтаж байжээ.
Тэд террорист бүлэглэлүүдтэй тэмцэж, бүрэн устгахын тулд илүү их цаг хугацаа шаардлагатай гэж үзсэний улмаас ийнхүү хугацааг сунгах шийдвэрт хүрсэн байна. Өнгөрөгч долоодугаар сард Туркийн зарим цэргийн алба хаагчид төрийн эргэлт хийхийг завдсан хэдий ч, амжилтгүй болсон байдаг.
Үүний улмаас тус улсын Засгийн газар парламентын зөвшөөрлийг авалгүйгээр хууль баталж, онц байдал зарласан бөгөөд цэргийн эргэлт хийх төлөвлөгөөнд оролцсон гэх баривчилж, 80 мянга гаруй олон нийтийн байгууллагын ажилтнуудыг ажилтнуудыг халах арга хэмжээ авсан юм.Түүнчлэн 12 мянган цагдааг ажлаас нь халсны 2,523 нь орон нутгийн цагдаагийн газрын дарга нар байжээ.
Мөн цаашдаа ч энэ мэт үйл ажиллагаа, төрийн эргэлтийг тойрсон эцэс төгсгөлгүй баривчилгаа үргэлжлэх төлөвтэй байна. Засгийн газраас гаргасан шийдвэр ёсоор онц байдал тогтоох тухай зарлигийн хугацааг энэ сарын 18-ны өдрөөс эхлэн сунгахаар болжээ.
Парламентад баригч намынхан олонх болсон тул эл шийдвэр дэмжигдэх нь гарцаагүй юм. Гэвч сөрөг хүчин онц байдал нэрийн дор хууль бус баривчилгаа үргэлжлэхийг сануулж, эсэргүүцэж буйгаа илэрхийллээ.
Туркийн Засгийн газрын хувьд цэргийн эргэлтийг лалын хэт даврагч бүлэглэлийн удирдагч, шашин судлаач, нэрт сэтгэгч Гюлен Фетхуллахыг хөшигний араас удирдсан хэмээн хардаж, түүний орогнож буй АНУ-аас өөрийн улсын талд шилжүүлэн өгөхийг шаардсан.
Гэхдээ АНУ-ын тал одоогийн байдлаар эл асуудалд тодорхой байр суурийг илэрхийлэхээс зайлсхийж байгаа юм. Түүнчлэн Прокурорын газраас АНУ-д орогнож буй Гюленд бүх насаар нь хорих ял болон 1,900 өдрийг чанга дэглэмтэй хорих ангид өнгөрүүлэх ялыг төлөвлөсөн байдаг.
URL: