ТЭСРЭХ БОДИС, ТЭСЭЛГЭЭНИЙ ХЭРЭГСЛИЙН ТЭЭВЭРЛЭЛТИЙГ ЗОГСООЛОО

96Сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн үеийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээний хүрээнд төв, орон нутагт тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн тээвэрлэлтийг аравдугаар сарын 17-21-ний өдрүүдэд түр хугацаагаар зогсоохоор болжээ.

Иймд уул уурхайн үйлдвэрлэлийн жигд ажиллагааг хангах үүднээс тэсэлгээний ажил хийж буй компаниудад тэсрэх материал, тэсэлгээний хэрэгслийн хангалтыг зохицуулж, дурдсан хугацаанд агуулахын харуул хамгаалалтыг чангатган хариуцлагатай ажиллахыг анхааруулж байна.

АШИГТ МАЛТМАЛ, ГАЗРЫН ТОСНЫ ГАЗАР


URL:

Сэтгэгдэл бичих