1-5-р ангийн Иргэний боловсрол номыг хүчингүй болгох шийдвэрийг шүүхээс гаргажээ

147557493057f37c920af69Ерөнхий боловсролын сургуулийн 1-5-р ангийн Иргэний боловсрол номыг зохиосон хоёр докторыг шүүх хурал өчигдөр болов. Иргэний боловсрол номыг зохиож эмхтгэн гаргасан доктор Батсүх, Туяа хоёр алдаатай ном гаргаснаа шүүхийн өмнө хүлээн зөвшөөрсөн байна. Тиймээс дээрх ангиудын номыг хүчингүй болгох шийдвэрийг гаргаж, БСШУЯ-наас дахин шинээр боловсруулж хэвлэн гаргах ёстой гэж үзжээ.

Ийнхүү их алдаатай, чанарын шаардлага хангахгүй, хүүхдийн боловсролд сөргөөр нөлөөлөх ном хэвлүүлсэн хоёр докторыг ажлаас нь халах эсэх асуудлыг салбарын яам нь мэдэх юм байна. Хувь хүн болон төлөвшихөд зайлшгүй шаардлагатай Иргэний боловсрол номыг зохиосон зохиогч нарыг ажилдаа хариуцлагагүй хандсан, Чанарын шаардлага хангахгүй ном гаргасан гэх үндэслэлээр “Боловсролын лавлагаа” ТББ-аас шүүхэд өргөдөл гаргасан бөгөөд ийнхүү шүүх хэргийг шийдвэрлэсэн байна.

О.Сайхан


URL:

Сэтгэгдэл бичих