Ану дайсантай байх дургүй

dc91408fc43e04d70fcef93bb32a55f7_500x500Дуучин Ану буюу Ч.Уранхолбоо өөртөө дайсантай байх дургүй гэнэ шүү. Энэ тухайд тэрбээр “Уурлаад л хүн гомдоогоод, хэрэггүй үг хэлээд байдаггүй. Тийм байвал ямар үр дүн гардгийг амьдрал надад харуулчихсан. Гэхдээ хүүхэд өвдөх зэрэг сэтгэл хямрах зүйл тохиолдоно. Тиймээс хэцүү үед өөрөө өөртэйгөө яриад, ханьтайгаа ярилцаад, дуртай хөгжмөө сонсоод тайвширчихдаг. Харин хүн надад муухай хандвал тэр дор нь хэлээд, ойлголцохыг хичээдэг. Ер нь би дайсантай байхыг хүсдэггүй. Бидний хийсэн зүйл үр хүүхдүүдэд маань ирэх учраас аль болох хүнд муу юм хийхгүй, хүнийг гомдоохгүй байхыг хичээдэг. Бид эх хүн учраас хариуцлага өндөртэй байх ёстой” хэмээн ярьжээ.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих