Сирид хуримын ёслол уй гашуу болж хувирлаа

527-1475553098thumbs_b_c_73adafba41c5b42ec800a30c1df5b1ceДАМАСК. /Andadolu/. Сирийн зүүн хойд нутгийн Хасаках хотод болж байсан хуримын ёслолын үеэр амиа золиослох халдлага болсны улмаас наад зах нь 20 хүн амиа алдаж, 55 хүн шархадлаа гэж Сирийн “SANA” агентлаг мэдээлэв.

Хохирогчдын дунд хүүхэд, эмэгтэйчүүд байна гэж эх сурвалж хэлсэн байна.
Шархадсан хүмүүсийг Хасаках болон Камишли хотын эмнэлгүүдэд хүргэжээ.
“Арабын хавар”-ын хувьсгалын нөлөөгөөр 2011 онд Сирид ардчиллын төлөөх бослого дэгдсэнийг тус улсын Ерөнхийлөгч Башар аль-Асадын Засгийн газар нухчин дарах цэргийн ажиллагаа явуулсны улмаас Сирид иргэний дайн дэгдсэн билээ.
Бейрут хотод төвтэй “Сирийн улс төрийн бодлогын судалгааны төв” төрийн бус байгууллагын мэдээлснээр, өнгөрсөн таван жилийн хугацаанд Сирид 470 мянга гаруй хүн амиа алджээ.
Д.Нямтулга
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг

URL:

Сэтгэгдэл бичих