Монгол улсын валютын цэвэр нөөц 429 сая доллар.Энэ үнэн байсан уу?

527-147555156556a4bfcaffa87e6dde42ea83cbbf05baЭнэ тоо яаж гарсан, маргаашаас нь валютын зах зээл дээр ханшийн ямар хөдөлгөөн үүссэн, олон улсын хөрөнгө оруулагчид, зэрэглэл тогтоодог агентлагууд яаж хүлээн авсан гэх мэтийн талаар ярихаас илүүтэйгээр ер нь валютын нийт ба цэвэр нөөц гэж юу юм, улс орнуудын валютын нөөцийн зорилго, ашиглалт нь юу юм гэдэг талаар эхлээд товч ойлголт өгөх нь зүйтэй. Олон улсын валютын сангийн төлбөрийн тэнцлийн гарын авлагад дорхи байдлаар тодорхойлжээ.

Үүнд: “Нөөц активууд (reserve assets) гэдэг нь төлбөрийн тэнцлийн санхүүжилтийн хэрэгцээг хангах, валютын ханшинд нөлөөхийн тулд ханшийн зах зээлд хөндлөнгөөс оролцох болон бусад зорилгоор (мөнгөн тэмдэгтэд болон эдийн засагт итгэх итгэлийг хадгалах, (би онцлов), гадаадаас зээл авахад суурь бааз болох гэх мэт) мөнгөний асуудал эрхэлсэн байгууллагын (monetary authorities) хяналтад буй шууд ашиглах боломжтой гадаад активуудыг хэлнэ.”
“Хяналтанд буй”, “ашиглах боломжтой” гэсэн хоёр үгийг улс орнууд энэ концепцийг бодит амьдралд хэрэгжүүлэхдээ янз бүрээр тайлбарладаг ба миний онцолсон “итгэлийг хадгалах” гэдэг үг бол тухайн улс орны иргэдийн, бизнес хөрөнгө оруулагчдын болон гадаадын зэрэглэл тогтоодог агентлагуудын зүгээс тухайн улсын эдийн засаг, банк санхүүгийн секторын найдвартай байдал, гадаад секторын эмзэг эсэх талаархи ойлголт, хүлээлт, итгэлийг зөв хадгалж үлдэх нь хичнээн чухал гэдгийг илэрхийлж буй үг юм. Гэхдээ гадаад валютын нөөц (геserve) гэдгийг зөвхөн Төв банкны балансын хүрээнд ойлгож тайлбарлах нь учир дутагдалтай, буруу ойлголт  руу хөтөлж болзошгүй тул ОУВС, улс орнуудын Төв банкууд үүнд онцгой анхаарал хандуулж нөөцийн мэдээллийн үлгэрчилсэн загвар батлан хэрэгжүүлдэг байна.
Монгол Улсын Төв банк, Сангийн яам ч энэ тогтолцоонд орсон гэж найдаад цааш нь үргэлжлүүлье. Уг загвар нь олон улсын нөөц ба гадаад валютын гүйлгэн чадварын (foreign currency liquidity, liquidity гэж үгийг 20-оод жилийн өмнө МУИС-ийн банкны танхимын эрхлэгч Насанбаяр багш маань “гүйлгэн чадвар” гэж маш оновчтой орчуулсныг би хэрэглэх дуртай) концепцийг хооронд нь уялдуулсан иж бүрэн шинжтэй бөгөөд тухайн улсын Төв банк, ЗГ-ын улсын нөөц, бусад сонгон авсан гадаад актив, пассив зэрэг уламжлалт балансын арга дээр суурилсан мэдээлэл төдийгүй балансын гадуурх үйл ажиллагааны мэдээллийг агуулсан байдаг.
Нөөцийн мэдээллийн өөр нэг онцлог бол ирээдүй рүү, урагшаа харсан шинжтэй буюу тухайн улсын Төв банк, Засгийн газрын тодорхой цаг хугацааны байдлаар бүртгэлтэй байгаа (тухайлбал, 2016 оны долдугаар сарын 29-ний шөнийн 02 цаг г.м) ресурс (reserve буюу нөөц биш, дор тайлбарлана) төдийгүй ирээдүйд нэг жилийн хугацаанд орох, гарах валютын урсгалыг мөн хамруулдаг. (нэг жилийн хугацаа гэдэг нь “богино хугацаа” буюу 12 сарын хүрээнд хэрэглэгддэг).
Ингэхээр олон улсын нөөц ба гадаад валютын гүйлгэн чадварын концепц маань их нарийн ширийн утга агуулгатай бөгөөд шөнийн 02 цагт УИХ-ын танхимд нэг нь асуух гэж сайтар бэлдсэн бололтой цаасан дээрх асуултаа тавьж нөгөө нь “толгой гудайлган үнэнийг өчиж” “Тунгалаг тамир” кинон дээр гардаг шиг “Үнэн үү?!… “Үнээн…” гэсэн асуулт, хариулт шиг биш бололтой юм…
Өмнө бичсэн тодорхойлолтоос харахад олон улсын нөөцийн концепц нь gross буюу “бохир”, “нийт” концепцийн нөөц активууд бүхий баланс дээр суурилсан байдаг тул мөнгөний асуудал хариуцсан байгууллагын (Төв банк) гадаад өглөгийг (liabilities) өөртөө оруулдаггүй боловч, Төв банк, Засгийн газрын төлбөр түргэн гүйцэтгэх чадвар буюу гүйлгэн чадварыг шинжлэхийн тулд төлбрийн тэнцлийн гарын авлагад нөөцтэй холбоотой гүйлгэн чадварын үзүүлэлтүүдийг тусгадаг байна. (Өөр гол анхаарах зүйл бол resident, non-resident гэсэн ойлголтыг өөрөөр авч үздэг бөгөөд residence гэдгийг үндэсний эсвэл хууль зүйн шалгуур талаас нь бус харин transactor-гүйлгээ үйлдэгчийн эдийн засгийн ашиг сонирхолыг голлосон суурь дээр тодорхойлсон байдаг.
Энэ талаар энд нарийвчлан авч үзэх шаардлагаггүй тул ингээд орхие.)
Түүнчлэн уг тодорхойлолтонд буй шууд ainiroiax-“readily available”, “хяналтад буй- “controlled by” гэсэн үгнүүд ч цаашдаа нарийн тодорхой задарч ашиглагддаг бөгөөд нөөц активууд гэдэгт мөнгөжсөн алт, зээлжих тусгай эрх (SДR), ОУВСанд эзэлж буй позиц болон бусад нөөц активууд гэх мэтээр юуг яаж тусгах талаар нарийн тодорхойлогддог байна. Гадаад валютын гүйлгэн чадвар гэдэг нь олон улсын нөөцөөс илүү өргөн ойлголт бөгөөд дараахь хоёр хэмжээстэй байдаг.
Үүнд:
a. Валютын ханшийн эрэлтийг хангахын тулд Төв банк, Засгийн газрын мэдэлд буй дайчлагдаж болох гадаад валютын ресурс нөөц (албан ёсны нөөц активууд болон гадаад валютын бусад нөөцийг оруулаад)
b. Төв банк, Засгийн газрын богино хугацааны гадаад валютын өглөг, балансын гадуурх үйл ажиллагааны үр дүнд гадаад валютын ресурс нөөцийн урьдчилан тодорхойлогдсон (хуваарийн дагуу) болон контингент буюу потенциал орох, гарах урсгал юм. Эндээс харахад дараах гурван концепцийн ялгааг харж болно. Үүнд:
1. Нөөц активууд нь Төв банкны мэдэлд буй гадаад активуудад хамааралтай бол гадаад валютын гүйлгэн чадвар нь зөвхөн Төв банк төдийгүй Засгийн газрын гадаад ресурс нөөц болон түүний өөрчлөлттэй хамааралтай байдаг.
2. Нөөц активууд нь Төв банкны хувьд резидент бусуудтай холбоотой өглөг, авлагатай холбоотой ойлголт байдаг бол гадаад валютын гүйлгэн чадвар нь Төв банк, Засгийн газрын хувьд резидент болон резидент бусуудтай холбоотой авлага, өглөгийг илэрхийлдэг.
3.  Нөөцийн активуудын конценц нь балансын хүрээнд суурилсан бол гүйлгэн чадврын концепф нь Төв банк, Засгийн газрын балансын болон балансын гадуурх үйл ажиллагааны үр дүнд үүсдэг гадаад валютын орох, гарах урсгалыг хамардаг.
Түүнчлэн гадаад валютын гүйлгэн чадварын концепц нь олон улсын цэвэр нөөц гэсэн ойлголтоос өргөн утгатай юм. Хэдийгээр “олон улсын цэвэр нөөц” гэж статистикийн тодорхойлолт байдаггүй ч (байдаггүй гэдэг маань энэ тодорхойлолт дээр суурилсан олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн үндсэн тооцооны системийн олон улсын стандарт байхгүй гэсэн үг) нийт нөөц активаас резидент ба резидент бусуудтай холбоотой зөвхөн богино хугацаанд төлөгдвөл зохих өглөгийн дүнг хасаж цаг хугацааны тодорхой цэг дээр (at a point of time гэдэг ойлголтыг ингэж онцолж буй учир нь эдийн засгийн шинжлэх ухаанд зайлшгүй мэдвэл зохих ёстой “stock”, “flow” гэсэн хоёр суурь ойлголтыг сүүлийн үед “эдийн засагчид” нь өөрсдөө хольж хутгаж байгаагаас үүдсэн “ойлголтын зөрүүг” дараа нь тайлбарлах учир ингэв) гаргасан тооцоог хэлдэг.
Олон улсын нөөц ба гадаад валютын гүйлгэн чадврын хоорондын холбоог схемээр үзүүлэв. Одоо своп (swap) гэж нэрлэгддэг хэлцлийн талаар тодорхой ойлголтыг өгөх нь зүйтэй.
Учир нь дээр дурьдсан вальютын (-) нөөцийн талаар Монгол банкны Ерөнхийлөгчийн мэдэгдэлд Хятадын Ардын банк, Монголбанк хоёрын хооронд хийгдсэн своп хэлцлийн тухайн цаг хугацааны дүнг дурьдаж (1.6 тэрбум ам.доллар) Монголбанк дансан дээр буй валютын нөөц 1.2 тэрбум ам.долларын үнийн дүнгээс хасаж 429 сая ам.доллар гэж зарласан. Тэгвэл энэ нь арга зүйн хувьд зөв байсан уу? Бодлогын хувьд ямар сөрөг үр дагвартай байсан вэ? Арга зүйн хувьд буруу байсан гэдгийн суурь ойлголтуудыг өмнө өгчихсөн тул одоо бодит амьдрал дээр своп яаж хэрэгжиж байсныг дурьдах нь зүйтэй.
Юуны өмнө swap гэдэг бол (currency swap) хоёр институцийн хооронд (энэ тохиолдолд Монголбанк, Хятадын ардын банк) нэг үндэсний мөнгөн тэмдэгээр зээлийн үндсэн өр ба хүүг нөгөө үндэсний мөнгөн тэмдэгтээр, өнөөгийн цэвэр өртгөор тооцоолон тэнцвэртэйгээр солилцох валют солилцооны үүсмэл хэрэгсэл (derivative) гэсэн ерөнхий тодорхойлолт байдаг.
Хятадын Ардын банк байх ийм хэлцлийг глобал эдийн засагтай улсын хувьд нийт 30 гаруй улстай 3.2 их наядын хэмжээтэй юанийн своп хэлцэл байгуулсан байна. (Монгол улстай байгуулсан хэлцлийн дүн нь нийт хэлцлийн ердөө 0.47 хувь)
1. ОУВСан 2015 оны арван нэгдүгээр сард юанийг зээлжих тусгай эрхийн санд оруулснаар юан чөлөөтэй хөрвөдөг валют, глобал эдийн засаг, санхүүгийн харилдааны нэг гол валют боллоо гэдгийг хүлээн зөвшөөрч буй хэрэг юм.
2. 2011 онд Монголбанк, Хятадын Ардын банк хоёр анх удаа,
a. Хоёр улсын гадаад худалдаа тогтвортой байлгах
b. Монголын банкууд, аж ахуйн нэгжүүдийн юанаар төлбөр түргэн гүйцэтгэх чадвар буюу гүйлгэн чадварыг дэмжих
c. Гадаад секторын эрсдлийг бууруулах (тэгэхлээр өнөөх УИХ дээр “валютын цэвэр нөөц” асуугаад байсан гишүүн энэ хэсгийг анхааралтай унших нь зүйтэй…) зорилгоор гурван жилийн хугацаатай (богино хугацаат хэлцэл биш байх нь) 5 тэрбум юаний хэмжээтэй своп хэлцлийг байгуулжээ. Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлөөр хүртэл оруулж зөвлөмж, шийдвэр гарсан байдаг)
3. Хэлцлийн хэмжээг 2012 онд 10 тэрбум юань, 2014 онд 15 тэрбум юань болгож нэмэгдүүлсэн нь ДНБ болон худалдааны нөхцөл валютын нэрлэсэн ба бодит дундаж ханш, төлбөрийн тэнцэл гэх мэт макро орчинд нэлээн эерэг нөлөө үзүүлсэн нь тодорхой. Тийм ч учраас ОУВС-гаас 2015 оны дөрөвдүгээр сард доорхи дүгнэлтийг өгсөн байна: “Төгрөг-юанийн своп хэлцэл нь Монгол Улсад тохиолдсон төлбрийн тэнцлийн хямралын (би онцлов) сөрөг нөлөөг зөөлрүүлэх, төлбрийн тэнцлийн алдагдлыг санхүүжүүлэх, гадаад валютаар төлбөр түргэн гүйцэтгэх чадварт гарсан богино хугацааны хүндрэлийг шийдвэрлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн” (Зөв хугацаанд, зөв зорилгоор зөв зүйлийг зөв ашигласан талаар үүнээс илүү яаж дүгнэх вэ дээ…)
4.  Хэлцлийн хэмжээг 20 тэрбум юань хүртэл нэмэгдүүлэх саналыг Монгол банкаас Хятадын Ардын банкинд тавьж байсан ба одоо харин Монголбанкны шинэ удирдлага энэ талаар ямар зүйл төлөвлөж буй талаар тодорхой бус байна. Ямар ч гэсэн энэ үүсмэл хэрэгслийг цаашид улам бүр үр дүнтэй ашиглах хэрэгцээ шаардлага байгаа гэдгийг эрхбиш мэдэж байгаа бизээ.
Хэлцлийн хугацааг 2014 онд 2017 оны наймдугаар сар хүртэл дахин гурван жилээр сунгасан нь Монгол Улсын төлбөрийн тэнцлийн нөхцөл байдал, валютын дотогшлох урсгалын төлөв байдал зэргээс хамааран уян хатан хэрэгжиж болдгийг харуулж байна. Тиймээс цаашид ч сунгагдах боломжтой уян хатан ийм хэлцлийн зээлийн эргэн төлөлтийг заавал 2017 онд багтааж хийх ёстой, төлбрийн тэнцэлд дарамт болно, энэ төлбрийг заавал гадаад валютын албан нөөцөөс хийх гэх мэтээр ташаа ойлгож, ойлгуулах ямар ч шаардлаггүй бөгөөд гагцхүү Төв банкны зөв тооцоолол, зөв маневр, за тэгээд ер нь “эдийн засгийн дипломат үйл ажиллагааны” зөв хандлагаас гол нь хамаарах учиртай юм.
ОУВСангаас: “Цаашид үндэсний мөнгөн тэмдэгт харилцан солилцох своп хэлцэл нь гадаад секторын сөрөг нөлөө, цочролыг зөөлрүүлэхэд болон Монгол Улсын эдийн засагт шаардлагатай бүтцийн өөрчлөлтийг хийх макро бодлогын нэгдсэн өөрчлөлтийн арга хэмжээ түүний үр дүнд чухал дэмжлэг хэвээр байх болно” гэж дүгнэсэн байх юм.
5. Балансын талаас нь авч үзвэл своп хэлцлийн хүрээнд ашигласан дүн нь Төвбанкны гадаад валютаар гарах “өглөг” гэж пассив талд бичигдэх боловч эргэн төлөлт нь уян хатан, хугацааны хувьд хатуу хуваарь, хязгаарлалт байхгүй, шаардлагатай үедээ зургаан cap тутам сунгаад явж болдгоос гадна Төв банкны балансын актив талд нь төгрөгийн “авлага” гэж бичигддэг байна. (свопийн тодорхойлолтын дагуу equivalent буюу дүйцүүлсэн тэнцүү дүн хэмжээ учраас) Иймээс свопыг Засгийн газрын гадаад өр эсвэл Төвбанкны гадаадаас авсан зээл гэж ойлгох, ойлгуулах нь арга зүйн хувьд алдаатай бодлогын хувьд ч хортой үр дагавартай юм.
6. Монгол Улсын хувьд дэлхийн бусад улсын нэгэн адил төлбрийн тэнцэл, гадаад өр, гадаад валютын орох, гарах урсгал, олон улсын хөрөнгө оруулалтын позиц гэх мэтийн бүх үзүүлэлтийг ОУВС-гийн төлбөрийн тэнцлийн аргачлалын дагуу гаргадаг бөгөөд ОУВС-гийн зүгээс манай улсын валютын нөөц хасах болсон байна гэж хэзээ ч хэлж байгаагүй (өмнө дурьдсан дүгнэлтүүдийг л өгч байсан) бөгөөд хэлэх ч арга зүйн болон бодлогын үндэслэл байхгүй юм.
7. Өмнө дурьдсанаар гадаад валютын цэвэр нөөцийг зөвхөн Төвбанкны дотоод хэрэгцээ, түүний дотор судалгаа шинжилгээ, ирээдүйн төсөөллийн тооцоо хийх гэх мэтэд хэрэглэдэг бөгөөд тооцооны арга зүй, аргачлалын хувьд нийт нөөц, нийт гүйлгэн чадвар буюу төлбөр түргэн гүйцэтгэх чадварын үзүүлэлтээс гадна онол, арга зүй, практикийн хувьд ч төдийгүй энгийн логикийн хувьд ч зайлшгүй гадаад валютын орох нийт урсгалыг оруулж тооцох ёстой байдаг байна. Томьёгоор илэрхийлбэл:
Net Reservetk=Gross Reserve-to-Gross Liabilitytk+Gross FX Inflowstk гэсэн томьёлолыг ашиглах нь илүү оновчтой юм.
Net Reservetk-ирээдүйн к хугацааны байдлаар цэвэр нөөц
Gross Reserveto-одоогийн байд-лаарх (цаг хугацааны тодорхой цэгийн үед, 2011 онд долдугаар сарын 29-ний байдлаар гэх мэт “stock” хувьсагч) нийт нөөц Gross Liabilitytk -ирээдүйн К хугацааны гадаад валютын өглөг Gross FX Inflowstk-ирээдүйн К хугацааны туршид валютын нөөцийг нэмэгдүүлэх гадаад валютын орох урсгал (“flow” хувьсагч) Нийт нөөц
2016 оны долоодугаар сарын 29-ний шөнийн 02 цагг 1.2 тэрбум ам.доллар байна гэхэд 6 сарын гэх мэт тодорхой хугацааны туршид гадаад валютын орох урсгалаа тооцоолоод зургаан сарын дараа манай валютын нөөц нийт дүнгээрээ тэгэх юм байна, ингэх юм байна гэж тооцоолно гэсэн үг. Үүнийг харгалзахгүйгээр хооронд нь механикаар хасаж валютын нөөцөө [-] гэж зарлана гэдэг бол Монгол Улс экспорт, хөрөнгө оруулалт болон гадаад валютын урсгал орж ирэх аливаа нэг бодлого, үйл ажиллагаа хэрэгжүүлэхгүй эсвэл хэрэгжиж чадахгүй юм байна, Хятадын Ардын банктай хийсэн хэлцэл зогсох юм байна, манай улс ханшийн зах зээлээ алдсан, гадаад өр , төлбөр тооцоогоо хийх болмжгүй дефолт байдалд  хийх боломжгүй дефолт байдалд орлоо гэж хөрөнгө оруулагчид, Олон улсын байгууллагуудад зарлаж буйтай агаар нэг сонсогдох юм.
8. Өмнө дурьдсан ОУВС- гийн нөөцийн мэдээллицн үлгэрчилсэн загварт өмнөх томьёоллын зөв зүйтэйг арга зүйн хувьд нэгэнт заагаад өгчихснөөс гадна уг загвар маань дөрвөн үндсэн хэсэгтэй, түүний эхний хэсэгт нь нөөц болон бусад активууд хоёрдугаар хэсэгт нь своп гэх мэт үүсмэл хэрэгсэлүүд гэх мэтээр нарийн зааглаж өгсөн байдгийг дурьдах нь зүйтэй. Stock буюу нөөц хувьсагчийг хэмждэг “at a point of time”, flow хувьсагчийг хэмждэг during a time буюу цаг хугацааны тодорхой интервалаар хэмжигддэг, хооронд нь шууд механикаар нэмж, хасаж болдоггүй, харьцуулагдцаггүй хэмжигдэхүүнийг сайтар ялгаж салгаж ойлгон хэрэглэх нь чухал гэдгийг мөн уг загварт тодруулсан байдаг.
Өөрөөр хэлбэл тухайн тодорхой цаг хугацааны цэгт буй нөөц хэмжигдэхүүн, уг нөөцийг нэмэгдүүлэх, хорогдуулах урсгал хэмжигдэхүүнээ зөв тооцоолох замаар аливаа эдийн засгийн тооцоог цаашдаа гаргаж байх нь зүйтэй бөгөөд stock-нөөц ба flow-урсгал хоёрын хоорондын ялгааг зөв олох нь чухал юм. Бид өр / ДНБ гэж харьцуулдаг харин “Өр-ДНБ” гэж тооцоо хийдэггүй билээ…
9. Тэр “алдарт” шөнө Монгол банкны дэд Ерөнхийлөгчид нэр нь дэвшиж байсан их мэдлэг, туршлагатай байрын нэгэн ер нь свопийг цаашдаа валютын цэвэр нөөц эерэг байгаа нөхцөлд л авах нь зүйтэй” гэх маягийн юм хэлсэн нь бас хөнгөн гайхшрал төрүүлсэн… “Валютын цэвэр нөөц” гэдэг нь эерэг юм бол свопоор яах гэсийм бол?!…
За ингээд “Тунгалаг Тамир” кинон дээр гардаг “Үнэн үү?!” гэсэн алдарт асуултанд “Үнээн…” гэж сулхан дуугарах биш “Худлаа!” гэж итгэлтэйгээр дуугарах үндэслэлүүдийг өгсөн гэж найдаад энэ хэсгийг дуусгая. Бид [-] 5кг гурил, [-]10 кг мах манайд байна гэж хэлдэггүй харин тэдгээр нь дууссан бол мах, гурилаа авах орлогоо л бодож яаж түүнийгээ нэмэх, хэзээ орж ирэх гэх мэтийн талаар л боддог билээ…
С.Дэмбэрэл Эдийн засагч

URL:

Сэтгэгдэл бичих