ГАДААД ПАСПОРТ ХЭВЛЭЖ ЭХЭЛЛЭЭ

8Гадаад паспортын энгийн захиалгыг 5-7 хоногт багтаан хэвлэж эхэлсэн байна. Өнгөрсөн саруудад бэлдэц нь дууссан шалтгаанаар гадаад паспортыг  хэвлэхгүй байсан юм. Харин энэ долоо хоногоос хэвийн хэвлэж эхэллээ. Монгол Улсын иргэд гадны улсад зорчих эрхийн паспортын бэлдэцийг ХБНГУ-ын хэвлэлийн компани хариуцан ажилладаг байсан аж.

Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газарт жилд дунджаар 120 мянган иргэн гадаад паспорт авахаар ханддаг. Харин энэ оны эхний долоон сард 122 мянган иргэн паспортын захиалга өгсөн асуудлаас болж хэвлэлт зогсоод байсан юм. Тодруулбал, УИХ-аас төсөвлөсөн бэлдэц авах шаардлагатай хөрөнгө  нь хүрэлцээгүй учраас ийнхүү зуны гурван сарын хугацаанд паспортын хэвлэлт зогсож, иргэдийн хүлээлтийн байдалд шилжихэд хүргэсэн билээ.


URL:

Сэтгэгдэл бичих