Н.Энхбаяр Г.Шийлэгдамбын хөлд чирэгдэж ял авч мэднэ

678ecda421632c1greatМАХН-ын дарга Н.Энхбаярын оймсонд хавчуулагдаж УИХ-ын гишүүн болсон О.Баасанхүү өмгөөлөгч жинхэнэ эрийн хуйх болохоо харуулав. Энэ удаагийн УИХ-ын сонгуулиар тэрбээр дахин сонгогдож чадсан нь түүний улс төрд байх ёстой нэгэн гэдгийг харуулав. Тэгээд ч түүнээс өөр МАХН-аас нэр дэвшигчид бүгд өвдөг шороодож, саарал ордонд дөрвөн жил суух мөрөөдөл нь талаар нэг болов.

Гэхдээ энд бид О.Баасанхүүгийн тухай голлож өгүүлэх гэсэнгүй. Харин тус намын генсек аvан Г.Шийлэгдамбын хүүхэн шиг зангийнх нь тухай, мөн залуу хүн улс төрд орж, өндөр албан тушаал хашихын төлөө зүтгэхийн цаана ямаршуухан хор найруулгад орж болох жишээг тэрбээр тодхон харуулав. Эрүүл мэнд, спортын сайд байхдаа өөрийн хуурай ах гэх О.Даваасүрэнгээс 120 мянган доллар зээлж байгаад албан өрөөндөө АТГ-ынханд үйлдэл дээрээ баригдсан тэрбээр төд удалгүй “Цензургүй яриа” телевизлйн нэвтрүүлэгт оролцож намын даргынхаа эсрэг мэдүүлэг өгсөн нь цаанаасаа зохион байгуулалттай байсан гэлтэй.

Г.Шийлэгдамба АТГ-ын мөрдөн байцаагчийн зөвлөсний дагуу өөрт ногдох ял шийтгэлээ хөнгөвчлөх үүднээс “Үнэнийг өчихөөр” шийдсэн нь энэ байжээ. Тэрбээр намын дарга Н.Энхбаярт урьд өмнө 50 мянган доллар өрөөнд нь оруулж өгсөн тухай ч мөн энэ үеэр ярьсан нь МАХН-ын даргыг их улс төрөөс зайлуулахад чиглэсэн бодлоготой алхам байлаа. Угтаа хэрэгт сэжиглэгдэж байгаа хүн ямар ч хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэргийн талаар задалж ярихыг хориглосон байдаг. Гэтэл гэнэmхэн Г.Шийлэгдамба нэг л сайхан энхийн цагаан тагтаагийн дүрд орж, дээрх авлигын хэрэгт Н.Энхбаяр холбоотой болохыг нотлох гэж оролдов. Хариуд нь Н.Энхбаяр дарга Ийгл телевизэд ярилцлага өгч “Би хэзээ ч Г.Шийлэгдамбаас ямар нэг мөнгө аваагүй” гэж мэдэгдсэн.

Тэднийг хоорондоо мөнгө төгрөг өгч, авалцсан тухай ямар нэгэн бичиг баримт үгүй тул Г.Шийлэгдамбын хувьд намынхаа даргыг онц ноцтой хэрэгт нэг бол гүтгэсэн эс бөгөөс үнэнээ өчсөн болж таарна. Энэ бүх хэрэг явдал юунаас болов? Хариулт нь тодорхой. Ердөө л албан тушаалд дурласнаас болж намын даргадаа ацаглуулж, эцэс сүүлд нь тэр хоёр хоёулаа Монгол Улсын шүүхээс ял авахад хүрээд байна. Н.Энхбаяр дарга түүнийг сонгууль болох гэж байна, мөнгө босго гэсэн даалгавар өгсөн гэдэг бөгөөд чадахгүй бол сайд болон генсекийн ажлаа өг гэж дарамталсан гэж Г.Шийлэгдамба ярьж байсан удаатай.

Есдүгээр сарын 09-нд АТГ-аас иргэн Н.Энхбаяр нарт холбогдох эрүүгийн 2014/01060075 тоот хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж дуусгаад улмаар нийслэлийн прокурорт дээрх хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлжээ. Тиймээс тун удахгүй нийслэлийн прокурор энэ хэргийг хянасны дараа шүүх хурал болох нь гарцаагүй юм. Тус газраас Н.Энхбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133 дугаар зүйлийн 133.1, 148.4, 268.2-т заасан гэмт хэрэгт яллагдагчаар татсан юм. Энэ бүхнээс харвал, ирэх жилийн Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-ын дарга Н.Энхбаяр нэр дэвших нь бүү хэл дахиад түүнийг оймсдоход хүрэхэд магадгүй болжээ.

 

МАШ НУУЦ сонин №17/18/682-683/


URL:

Сэтгэгдэл бичих