АН улсаа дөрвөн жил самарчихаад… одоо төрийн бодлогыг орон нутагт нь дахин самрах уу

147554512157f3082148341Дөрвөн жилд нэг удаа болдог сонгуулийн хамгийн сүүлийн “шат” тун удахгүй болох гэж байна. Өөрөөр хэлбэл УИХ-ын сонгуулийн дараа болдог бас нэгэн чухал сонголтоо энэ сарын 19-ны өдөр монголчууд хийх гэж байна.

Өнгөрсөн УИХ-ын сонгуулиар сонгогчид итгэл хүлээлгэж нийт 65 суудал “өгч”, үнэмлэхүй олонх болгосон. Тэгвэл энэ удаад сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд 21 аймгийн 1613 баг, нийслэлийн есөн дүүргийн 152 хорооноос нийт 7282 төлөөлөгч сонгогдох юм. Энэхүү 7282 мандатын төлөө өрсөлдөхөөр 15212 нэр дэвшигч бүртгүүлснээс улс төрийн нам, эвслээс 14489, бие даагч 723 нэр дэвшигч байгаа аж.

Төрийн байгууллагын доод шат буюу гол хэрэгжүүлэгч төвшинд ажиллах хүмүүс хамгийн чухал байдаг. Тэр тусмаа иргэн таньтай хамгийн ойр ажиллах ёстой хүмүүс юм. Тиймээс энэ удаагийн сонгуульд ч гэсэн УИХ-д олонх болгосон намаа дэмжих зүйтэй хэмээн ард түмэн ярилцаж байгаа юм. Тэр ч нь зөв байх. Учир нь дээд шатны байгууллагуудаас гаргасан улс төрийн болон бодлогын шийдвэрүүдийг түргэн, шуурхай иргэдийн амьдралд нэвтрүүлэх ажлыг сум, дүүрэг, хорооны ажилтнууд л хийдэг. Дээд шатны бодлого тодорхойлогчдыг нэг намаас олонх болгочихоод доод шат буюу хэрэгжүүлэгч түвшиний ажилтнуудыг өөр намаас сонгох нь туйлын учир дутагдалтай. Өөрөөр хэлбэл нэгэнт итгэл хүлээлгэсэн намдаа дөрвөн жил итгээд, найдаад, хүлээгээд үзэх хэрэгтэй юм.

Ер нь өнөөдрийн энэ хүнд хэцүү үеийг ямар нам, хэн хэн гэдэг бодлого тодорхойлогчид бидэнд авчирч өгсөн гэдгийг санах хэрэгтэй. Өнгөрсөн дөрвөн жилд энэ улсыг түүхэндээ байгаагүй их хэмжээний өрөнд оруулсан буруутан нь яалтчгүй 2012-2016 онд эрх барьж байсан улс төрийн хүчин юм. АН-ынхан  2012-2014 онд “Чингис”, “Самурай” бондуудыг гаргаж нийт 2.1 тэрбум ам.долларын зээл авсан. Ирэх жилээс эхлээд бондын мөнгөний эргэн төлөлт эхэлнэ. Ингэхийн тулд төсөвтөө таналт хийж, бүсээ чангалахаас өөр ямарч гарц бидэнд үлдээсэнгүй.

Улсынхаа нэрийг барьж зээлсэн энэ их мөнгийг ямархуу байдлаар захиран зарцуулсан гэдэг нь дөрвөн жилийн хугацаанд нууц хэвээр байсан ч саяханаас бүх зүйл ил болж эхэлж байна. Эдийн засгийн хөгжлийн яамыг тэргүүлж байсан бондыг хариуцаж байсан Н.Батбаяр болон тус мөнгийг захиран зарцуулж байсан Хөгжлийн банкны Н.Мөнхбат тэргүүтэй удирдлагуудыг АТГ-аас саатуулан шалгаж байна. Энэ мэтээр бидний нэрийг барьж гадаад орноос маш их хэмжээний зээл авчихаад түүнийгээ зөв зохистой ашиглахгүйгээр хэдхэн хүмүүс амин хувьдаа завшиж байсаар энэ улсыг “элгээр нь хэвтүүлчихлээ”.

Тэгсэн атлаа “Бид өнгөрсөн дөрвөн жилд сайн ажилласан. Бидний төвлөвлөгөө бидний ширээн дээр маань байна. Шууд үргэлжлүүлнэ…” гэх зэргээр иргэдийг басамжилж суух юм.

Өчигдөр нээлтээ хийсэн УИХ-ын намрын ээлжит чуулганаар нэн түрүүнд ирэх оны төсвийг хэлэлцэж батлана. Үүний зэрэгцээ Засгийн газраас эдийн засгаа “аврах” маш олон төсөл хөтөлбөрүүдийг хийж хэрэгжүүлэх гэж байна. Энэ бүгдийг иргэдийн амьдралтай холбож өгөх гүүр нь тухайн орон нутгийн удирдлагууд, төлөөлөгчид юм. Тиймээс аливаад ултай хандаж нэгэнт дээд шатанд нь олонх болгосон юм чинь доод шатны удирдлагуудыг ч гэсэн нэг намаас сонгох нь зөв билээ.

Г.Сүрэн


URL:

Сэтгэгдэл бичих