УИХ-ын дарга М.Энхболд орон нутагт ажиллана

Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд энэ сарын 04-05-ны өдрүүдэд Баянхонгор, Өвөрхангай, Архангай аймагт ажиллана.

3732

Улсын Их Хурлын дарга орон нутгийн томилолтоо Баянхонгор аймгаас эхлэх бөгөөд аймгийн удирдлагуудтай уулзан, өвөлжилтийн бэлтгэлтэй танилцан, цаг үеийн нөхцөл байдалтай танилцах юм. Түүнчлэн Баянхонгор аймгийн зарим байгууллагын үйл ажиллагаатай танилцан, иргэд хөдөлмөрчидтэй уулзаж Улсын Их Хурлын үйл ажиллагаа, батлагдсан хууль тогтоомжийн талаар мэдээлэл хийхээр төлөвлөсөн байна.

 

Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын дарга Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод ажиллан, Улсын Их Хурлын үйл ажиллагаа, батлагдсан хууль тогтоомжийн талаар аймгийн иргэдэд танилцуулах юм. Мөн Архангай аймгийн нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцана. Улсын Их Хурлын даргыг дагалдан Улсын Их Хурлын гишүүд, Засгийн газрын гишүүд болон албаны бусад хүмүүс дагалдан ажиллана хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


URL:

Сэтгэгдэл бичих