Хуурай ханиалгыг нам дарах бэлдмэл

Удахгүй ээж болох гэж байгаа эмэгтэйчүүд, бага насны хүүхдүүд гээд хуурай ханиалгаад байгаа бүхий л насныхан үүнийг хийгээд уугаад үзээрэй.

2e60061f28816447original-600x600

Орц:

– Жижиг ягаан сонгино 4-5ш /ягаан сонгино ааг ихтэй байдаг. Өөр сонгино байж болно/

– Сармис 4-5 хумс /жижиг, том/

– Зөгийн бал 100гр

Хийх заавар:

-Сонгино сармисаа арилгаж угаагаад, жижиглэн хэрчинэ.

-Хэрчсэн сонгино сармисаа тагтай жижиг саванд хольж хийгээд дээрээс нь зөгийн балаа хийгээд хонуулна. Дарах хугацаа 8-12цаг байхад л хангалттай.

-Дараа нь сонгино сармисаа шүүж хаяад зөгийн балан хандаа ялгаж авна.

-Шүүж авсан хандаа тасалгааны хэмд хадгалаарай.

Хэрэглэх заавар:

– Хүүхдэд өдөрт 2-3удаа цайны халбагаар уулгана.

– Том хүн өдөрт 3-4 удаа том халбагаар ууна.


URL:

Сэтгэгдэл бичих