Германчууд ба цагаач иргэдийн хооронд зодоон болов

fb874954c17d8daebigГерманы Шверин хотод уугуул иргэд ба цагаачдын хооронд олныг хамарсан зодоон болж нэг хүн хөнгөн шархадсан тухай “dpa” агентлаг мэдээлж байна. Нийт 40 орчим хүн оролцсон зодоон баасан гарагийн орой болсон аж. Хэргийн газар ирсэн цагдаа нар зодолдсон хүмүүсийг богино хугацаанд тарааж чаджээ.

Энэ хотод Хойд Африк, Ойрхи Дорнодоос ирсэн цагаачид ба герман иргэдийн хооронд байнга зодоон гардаг аж. Хотын төвд 20-30 орчим цагаач тогтмол цуглаж, өөр хоорондоо эсвэл нутгийн иргэдийг өдөж зодоон хийх болжээ.
Сүүлийн үед зөвхөн Шверин гэлтгүй Германы бусад хотуудад ч цагаачид ба хотын иргэдийн хооронд зодоон гарах нь ихэссэн.

Зодоон өдөөгчид нь гол төлөв согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн өсвөр насныхан, залуучууд байгаа тул Германы зарим хотын удирдлагууд цагаач хүүхэд, залуучуудад олгодог мөнгөн тэтгэлгийг нэг удаад бөөнөөр бус харин бага багаар таслан өгөх замаар архидан согтуурахаас нь сэргийлэх нь зүйтэй гэж шийдсэн байна.Эх сурвалж: www.assa.mn


URL:

Сэтгэгдэл бичих