Ж.Энхбаяр гишүүн “уймраа эмгэн” шиг болсон уу, эсвэл…

866a29675eade4c937dfba66520832fd_1200Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотогоор Сонгуулийн хуулийг өөрчлөх гэж байхгаа тухай мэдээлэл цацагдаад байна. Тиймээс энэ асуудал УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр ямар байр суурьтай байгаа талаар тодруулахад “Уг нь гадны хөрөнгө оруулагчдад тогтвортойгоо харуулах гээд байгаа. Гэтэл сүүлийн үед сонгууль болгоны өмнө Сонгуулийнхаа хуулийг өөрчлөөд байгааг тогтвортой гэж хэлэх үү.

Тэр хүмүүс өөрийн гэсэн ухаантай хүмүүс. Тиймээс ерөнхий байдлыг дүгнээд харж л байгаа. Түүнээс гадаадынхаа хөрөнгө оруулалтын хуулийг өөрчилдөггүй юм байна, бусдыг нь л өөрчилж байгаа юм байна гэж харахгүй. Хууль өөрчлөх сэтгэлгээ тархинд нь яваад л байгаа бол буруу. Сонгууль болгоны өмнө ингээд хуулиа өөрчлөөд байгаа нь зөв зүйл биш.

Гэхдээ өнөөдөр яг Сонгууль хууль дээр үндсэн биш буюу маш олон дутагдалтай зүйл заалт байдаг. Тухайлбал, Сурталчилгаа, санхүүжилт зэрэг асуудал дээр өөрчлөлт орж ирэх бол болж л байна. Сайжруулаад өөрчилж чадаж л байвал болох л байх” гэсэн юм. Ийнхүү эрхэм гишүүн  сонгуулийн хуулийг өөрчлөх нь зөв ч шиг буруу ч юм шиг  “уймраа эмгэн” шиг бөөрөнхий хариултыг өглөө. Үүнээс үзэхэд үнэмлэхүй олуулаа болсон МАН-ын гишүүд Ерөнхийлөгчийн ёонгуулийн өмнө Сонгуулийн хуулийн алдааг засаад МАНдуулах бололтой.

Ж.Өөдлөн

mminfo.mn


URL:

Сэтгэгдэл бичих