3 настай хүү сая доллар хожив

00Бага насны хүүхдүүд сугалаагаар их хэмжээний мөнгө хожиж байсан тохиолдол олон бий. Гэхдээ гурван настай хүүхэд хэзээ ч том хэмжээний ялалт байгуулж байсангүй. Шинэ Зеландад нэгэн гурван настай хүү сугалаагаар нэг сая доллар хожсоноор тус улсын хамгийн бяцхан жек пот хожигчоор тодорчээ. Хүүг мэндлэхэд ээж, аав нь түүнд 250 шинэ зеланд долларын хадгаламж нээж өгчээ.

Тэр цагаас хойш хүү Bonus Bond нэртэй сугалаанд оролцох эрхтэй болсон юм. Хадгаламж эзэмшигчид сар бүр сугалаанд оролцох эрхтэй болдог гэнэ. 1970 онд үүссэн энэ сугалааны хамгийн өндөр настай ялагчаар 92 настай хүн тодорч байсан аж. Хадгаламжийн үнэт цаасыг тус улсын оршин суугчдын гуравны нэг орчим хувь нь эзэмшдэг байна. 2009 онд Тайванийн дөрвөн настай хүү эзэнгүй арал эзэмших эрхийг хожиж байсан түүхтэй.
Эх сурвалж www.wikimon.mn


URL:

Сэтгэгдэл бичих