Есөн настай хүү галд амиа алджээ
Өнгөрсөн есдүгээр сарын 30-ны өдөр Багануур дуургийн IV хороонд оршин суух иргэн Б-гийн гэр шатаж есөн настай хүү амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
Тодруулбал, тус дүүргийн Онцгой байдлын хэлтэс айл шатаж байна гэсэн дуудлага ирсэн байна. Дуудлагын дагуу Гал унтраах, аврах 64 дүгээр ангийн албан хаагчдыг очиход есөн настай хүү амиа алдсан байжээ. Одоогоор галын шалтгааныг тогтоохоор албаныхан ажиллаж байгаа аж.
Эх сурвалж www.wikimon.mn
URL: