Улаанбурханы нэмэлт вакцинжуулалт өнөөдөр эхэллээ
Хүйтний улирал эхлэхэд ханиад томуунаас гадна улаанбурхан өвчний тархалт нэмэгддэг. Тиймээс аравдугаар сарын 03-наас зургаан сартай хүүхдүүдэд улаанбурханы вакцин хийхээр болсон юм.
Өмнө нь есөн сартай хүүхдүүдэд нэг тунгаар, хоёр настайд хоёр тунгаар хийдэг байсан бол энэ удаад зургаан сартай хүүхдүүдэд урьдчилан сэргийлэх үүднээс вакцинжуулалт хийх аж.
Үүнд нийслэлийн есөн дүүрэг, Орхон, Сэлэнгэ, Дархан-уул, Булган, Хөвсгөл, аймгийн хүүхдүүдийг хамруулах юм байна. Мөн өнгөрсөн жил уг өвчнөөс сэргийлэх вакцин хийлгээгүй оюутан, 35-аас доош насны иргэдийг заавал хамрагдахыг ХӨСҮТ-өөс анхаарууллаа.
URL: