Хүртээх хишигт хөгшдийн нас хүрэх үү
Судалгаагаар монгол хүний дундаж наслалт 69 байгаа нь шинэ хууль мэндлээд ч хишиг хүртэх ахмадууд цөөн байх нь харамсалтай.
Эхнэр, нөхрийн нандин харилцааг эрхэмлэн насан туршдаа хамт амьдрах, гэр бүлийн тогтвортой байдлыг он удаан жил хадгалахад шууд түлхэц өгөх зорилго бүхий хууль төрж, настан буурлуудын зовхийг саяхныг хүртэл тэнийлгэж байв.
Социалист нийгмийн үед хөдөлмөрөө зориулсан ч хуримтлалгүй, хувийн өмчгүй зөвхөн тэтгэврийн хэдэн бор төгрөгөөрөө амьдралаа залгуулж яваа 400 гаруй мянган бууралд хэдэн төгрөг хүртээхээр Хамтын тэтгэврийн тухай хуулийг санаачилсан байдаг.
Манай буурлуудын олонх нь зөвхөн тэтгэврээрээ амьдардаг ба нэг нь мөнх бусыг үзүүлэхэд үлдсэн нь санхүүгийн хүнд нөхцөлд үлддэг. Арга ч үгүй дээ, хөгжингүй улсуудтай адил хувийн тэтгэврийн сан гэж тэдэнд байх биш.
Уг нь сайхан амьдрахын тулд тэд хөдөлмөр эрхэлж, 20-30 жил нийгмийн даатгал төлж ирсэн. Үүнийхээ үр шимийг хүртэх үед хорвоогийн мөнх бусыг үзүүлж байгаа нь тухайн хүн, ар гэр бүлд нь ч хохиролтой.
Тэтгэвэр бол улсаас авч байгаа тусламж биш, өөрийн нэрийн дансны мөнгөө авдаг төр иргэн хоорондын үүрэг, хариуцлагын тогтолцоо. Уг нь Хамтын тэтгэврийн тухай хуульд зааснаар 15-аас дээш жил хамт амьдарсан, тэтгэврийн насны баталгаатай гэр бүл хамрагдаж, хэн нэг нь мөнх бусыг үзүүлсэн тохиолдолд ханийнхаа тэтгэврийн тодорхой хувийг таван жилийн турш өвлөн авах байсан юм.
Мөн тэтгэврийн хувь хэмжээг тогтоохдоо бүрэн тэтгэврийн 20 хувиас доошгүй байхаар хуульчилж өгсөн ба бодит хэмжээг Засгийн газар шийдвэрлэдэг байхаар тусгасан байлаа.
Тэгэхээр Засгийн газар тухайн жилийнхээ нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан бүр 70 хүртэл хувиар ч тогтоох боломжтой байхаар заагдсан байсан юм. Энэ хууль эрэгтэй 60, эмэгтэй 55 наснаас дээших гэр бүлд хүчин төгөлдөр үйлчлэхээр байв. Уг нь нэн ялангуяа эмэгтэйчүүдэд хэрэгтэй хууль байсан гэдэг.
412 мянган иргэн тэтгэвэр авдгаас 220 мянга нь бүрэн тэтгэвэрт хамрагдаж, нийт ахмадуудын 30 хувь нь хувь тэнцүүлсэн тэтгэвэр авч байгаа.
Гэвч батлагдталаа хэл ам, зөрчил дагуулан байж мэндэлсэн уг хууль тэтгэврийнхнийг тэгш хамруулж чадаагүй гэх өчүүхэн төдий үндэслэлээр гологдож хүчингүй болсон. Энэ нь нийгмийн зүгээс чамгүй хэл ам дагуулсан. Тиймдээ ч уршигтай шийдвэр гаргаснаа ухаарсан шинэ түшээд маань алдаагаа засахаар ажиллаж байгаа гэж дуулдсан нь аштай юу даа.
Өнөөдрийн байдлаар 412 мянган иргэн тэтгэвэр авдгаас 220 мянга нь бүрэн тэтгэвэрт хамрагдаж, нийт ахмадуудын 30 хувь нь хувь тэнцүүлсэн тэтгэвэр авч байгаа.
Тэгвэл Хамтын тэтгэврийн тухай хуульд зааснаар зөвхөн бүрэн тэтгэвэр авч байсан ахмадын нэг нь хорвоог орхисон бол уг хуульд хамрагдаж, харин хэн нэг нь хувь тэнцүүлсэн тэтгэвэртэй бол хууль үйлчлэхгүй байхаар тусгагдсан нь гологдох шалтгаан болсон.
Гэвч хэрэгжихээр хүлээгдэж байсан хууль эдийн засгийн хямралын шуурганд туугдаж, дахин сэрэхдээ олон өгөөж нь дундарчээ. Хөгшдийг алаг үзэхгүй, тэгш хуваарилалтаар олгох үүднээс Ахмадын тухай хуулиар “Насны хишиг” олгодог болох асуудлыг Засгийн газар хэлэлцэж, дэмжив.
Удахгүй өргөн барьж, эцэслэн шийдвэрлэгдэх уг хуульд нэг ахмадад олгогдох “Насны хишиг”-ийн хэмжээ наснаас хамаарч харилцан адилгүй байх аж. Ахмадын нас 70-80 бол 100 мянган төгрөг, 80-90 настай байвал 200 мянган төгрөг, 90-ээс дээш бол 300 мянган төгрөгийг жилд хоёр удаа өгч байх юм.
70 настай ахмадаар жишээ татан cap тутамд хувааж үзвэл жилд хоёр удаа авахдаа доод тал нь нийт 16.6 мянган төгрөг оногдохоор байна. Харин 90 настай ахмад ханиа алдаж, хорвоод үлдвэл түүнд жилд хоёр удаа нийт 50 мянган төгрөг оногдох юм.
Ахмадын нас 70-80 бол 100 мянган төгрөг, 80-90 настай байвал 200 мянган төгрөг, 90-ээс дээш бол 300 мянган төгрөгийг жилд хоёр удаа өгч байх юм.
Тиймээс энэ хуулийн өгөө-жийг хүртэхийн төлөө настан буурлууд гарцаагүй 70 нас зооглохоос аргагүй л байна. Гэтэл монгол хүний дундаж наслалт 69 байдаг судалгаанаас үзвэл шинэ хууль мэндлээд ч, түүний хишгийг хүртэх ахмад цөөн байх нь харамсалтай.
Хүртээх хишигт хүний нас богинодоод байгааг эртхэн залруулж, хэдхэн үлдсэн ахмадуудаасаа хэдэн бор төгрөг хэмнээд яах билээ. Элгээрээ хэвтсэн эдийн засаг сэргэж улирал тутам хишиг хүртэх гэтэл хуулиа бариад явбал хүмүүний нас хүрэхгүй нь л дээ.
2015 оны судалгаагаар манай улсын нийт тэтгэврийн настнуудын 51.4 хувь нь 64 хүртэл, 17.3 хувь нь 65-69 настай бол ердөө 31.3 хувь нь 70-аас дээш насныхан байна.
Харин тэтгэврийн хэмжээгээрээ 60.8 хувь нь 200-300 мянга, 16.1 хувь нь 300-400 мянган төгрөг авдаг бол ердөө 3.3 хувь нь 600 мянгаас дээш төгрөгийн тэтгэвэр авдаг аж.
Тэтгэврээс өөр орлогогүй хөөрхий буурлуудын 66.4 хувь нь тэтгэврийн зээлтэй байгаа гэх мэт үзүүлэлтүүд яалт ч үгүй тэдэнд нэр төдий хэдхэн цаас бус төрийн жинхэнэ хишиг хэрэгтэйг илтгэнэ.
Гэтэл гаднын улс орнууд ийм хуулиудыг хэрэгжүүлж, бүр тэдэнд өндөр настны тэтгэврийг нь өв залгамжлуулдаг юм билээ. Бүр Өмнөд Африкийн орнуудад тэтгэврийн шинэчлэлийн бодлогыг тууштай хэрэгжүүл-дэгээс харвал Монгол Улс илүү өгөөжтэй хууль батлах байх хэмээн горьдож суугаа ахмадууд олон байгааг эргэн нэг хараасай даа.
URL: