Нийслэлийн 57 хувь нь нянгийн бохирдолд дарагджээ

3Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс гаргасан орчны нөлөөлөл иргэдийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж буй судалгааны тайлангаа өнгөрсөн долоо хоногт танилцуулсан юм. Энэ судалгаанд дурдсанаар нийслэлийн суурьшлын бүсийн 57 хувь нь нянгийн бохирдолд дарагджээ.

 Бохирдлын эх үүсвэрт дараах шалтгаануудыг нэрлэж байна. Нийслэлд жилд дунджаар 210-260 мянган тонн хаягдал үүсдэг. Бохир усны цэвэрлэх байгууламжаар хоногт 190 мянган м.куб бохир ус цэвэрлэгдэн хаягддаг.

Нийслэлийн гэр хорооллын өрхийн 90 гаруй хувь нь энгийн нүхэн жорлон ашигладаг зэргээс хөрсний бохирдлын хэмжээ жил ирэх тусам өссөөр байгааг дурджээ.

Тиймээс цаашид хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд ээлтэй технологи судалж, турших, орчны бохирдлоос үүсэх өвчлөлийн судалгааг нарийвчлан явуулж үнэлгээ хийх, хүрээлэн буй орчны бохирдлоос сэргийлэх арга замын талаар сургалт явуулах.

Мөн төв рүү чиглэсэн шилжин суурьшилтыг багасгаж, бодлого боловсруулах шаардлага бийг дурджээ. Нэн тэргүүнд эрхзүйн зохицуулалт, төлөвлөлтийг боловсронгуй болгох хэрэгтэй гэдгийг уг тайланд тусгасан байна.


URL:

Сэтгэгдэл бичих