Утаатай дотно нөхөрлөж сиамын ихрүүд төрсөөр байх уу

Монгол Улсын хvн амын 50 орчим хувь оршин суудаг Улаанбаатар хот маань Утаанбаатар болсоор олон жилийг ардаа vдлээ. Энэ тухай бараг амтай бvхэн ярьж сэтгvvлч болгон л бичдэг.
Гэвч энэ олон жил хэчнээн олон хvн эрvvл мэндээрээ хохирч нөгөө ертөнцийн vvд татсан нь оньсого хэвээр. Бодохоос айдас хvрэх юм. Аргагvй шvv дээ нийслэл хотын утаа гамшгийн хэмжээнд хvрсэн юм чинь. Утаанаас болж зvvний vзvvрт ширхэг арвай тогтох тийм их хувь ерөөлөөр эхийнхээ хэвлийд бvрэлдсэн vрсийн маань амь насанд бодит аюул заналхийлж сиамын ихэр хvртэл төрөх боллоо. Эзэн чингисийн vр удам сиамын ихрээр vргэлжилбэл эмгэнэл биш гэж vv. Зөвхөн энэ жил гэхэд хоёр ч сиамын ихэр төрсөн эмгэнэлт мэдээ бий. За vvний дараа уруул нь сэтэрхий, тагнай ам нь цоорхой төрөлхийн битvv хошноготой, тvнхний мултралтай гээд гажигтай хvvхдvvд төрж байгааг эмч мэргэжилтнvvд зовнин ярьж байна. Мөн сvvлийн vед утаанд хордож бvтсэн хvvхдийн зунгаг шахагдаад гарчихдаг. Зунгаг нь шахагдсан хvvхэд хэвлийдээ удахаар ногоон өнгөтэй болчихдог. Хэрвээ бvтэлттэй хvvхдийн эрvvл мэндийн байдал хvндэрвэл тархины эмгэгшилтэй болдог гээд янз бvрийн л эмгэг сонсогддог болж. Мөн утаанаас болж эндэх тохиолдол их байгааг зvгээр сонсоод л өнгөрсөөр байдаг. Одоо болно. Агаарт буй хорт утаанд 250-300 төрлийн хортой бодис агуулагддаг гэнэ. Гэтэл бид ийм л агаараар амьсгалж байна. Манай улсын дарга сайд утааг арилгах нэрээр жил бvр мөнгө төсөвлөж, гаднаас санхvvжилт авдаг хэдий ч хэдхэн хvний халаас руу ороод усанд хаясан чулуу шиг алга болох юм. Харин vvний “буянд” олон хvн амь нас, эрvvл мэндээрээ хохирох юм даа хөөрхий. Сvvлийн жилvvдэд бараг хvн толгойтой бvхэн машин унадаг болж. Гэвч Нийслэлийн агаарын бохирдлын багагvй хувийг автомашинаас гарах утаа эзэлдэг байна. Гэр хорооллын утаа өвөлдөө агаарын бохирдлын дийлэнх нь болдог ч авто тээврийн хэрэгслээс олон төрлийн хорт бодис бvхий утаа 24 цаг, 365 хоногийн турш гарч, хотын агаарыг бохирдуулсаар. Өнгөрсөн оны байдлаар нийслэлд 120000 орчим тээврийн хэрэгсэл бvртгэгдэлтэй байсан. 2000-2008 он тээврийн хэрэгслийн тоо жилд ойролцоогоор 51000-аар өсчээ.

Автомашины утаа хvний амьсгалах тvвшинд цацагддаг бөгөөд амьсгалын замын цочмог болон архаг өвчин, харшлын эмгэг vvсгэх, элэг, бөөр, уушиг, зvрх судас, мэдрэлийн vйл ажиллагааг алдагдуулдаг. Тvvгээр ч зогсохгvй амьсгал боох, ядрах бие сульдах, хорт хавдар vvсгэх эх vндэс болдог байна. Дэлхий дээр жилд 55 сая хvн нас барж байгаагийн таван хувь буюу гурван сая орчим нь агаарын бохирдлын улмаас нөгөө ертөнцийг зорьдог аж. Манай улсын хvн амын өвчлөл, нас баралтын тэргvvлэх шалтгаанд зvрх судас болон амьсгалын замын өвчлөл эхний байрторж байна. Энэ нь агаарын бохирдлоос vvдэлтэй гэдгийг эмч мэргэжилтнvvд жил бvр л ярих юм. Гэвч “Илжигний чихэнд алт хийсэн ч ус хийсэн ч сэгсэрнэ” гэгчээр холбогдох албан тушаалтнууд нvдэн балай, чихэн дvлий байсаар өдийг хvрлээ шvv дээ. Өвлийн улирал удахгvй хаалга тогшох нь. Танан цагаан цасаа хар хун шиг болчихсныг харахад бидний санаа ямар байх нь ойлгомжтой.

Хvн өдөрт 16 кг хvчилтөрөгчөөр амьсгалах ёстой байдаг бол бид мөн хэмжээний хорт утаагаар амьсгалсаар нэлээд хэдэн жилтэй золголоо. Агаарын чанарын албаны 1994-2008 оны мэдээгээр Улаанбаатар хотын агаар дахь хvхэрлэг хийн хэмжээ 2.25 дахин, азотын давхар ислийн хэмжээ 1.78 дахин нэмэгджээ. Агаарын бохирдлын хэмжээг ерөнхийд нь таван төрөлд хувааж авч vздэг. Энэ нь cap сардаа өөр байдаг аж. Агаарын бохирдол тав, зургаа, долоо, наймдугаар сард бага, дөрөв, аравдугаар сардхэвийн, гурав, арваннэгдvгээр сард хэт их, арванхоёр, нэг, хоёрдугаар сард гамшгийн хэмжээнд хvрдэг байна. 2000 онд агаарын бохирдол хэвийн хэмжээнд байсан бол 2008 онд хvлцэх хэмжээнээсээ 12.9 дахин өссөн баримт бий. Энэ нь гамшгийн хэмжээнд хvргэж байгаа юм.

“Нийслэлийн агаарын чанарын алба”-ны судалгаанд агаарын бохирдлын эх vvсвэрийн 90 хувь нь гэр хороолол, зургаан хувь нь дулааны цахилгаан станц, гурван хувь нь автомашин, vлдсэн нэг хувь нь уурын зуух байдаг гэсэн байна. За даа гэх мэтээр маш олон тоо баримт жишээ дурьдаж болно. Гэвч энэ асуудлаа дариухан эерэгээр шийдэхгvй “мэлэрсээр” байвал эзэн чингисийн vр удам маань сиамын ихэр болон хувирвал гайхах зvйл алга. Муу ёрлож байгаа юм биш. Бодит байдал ийм л байна.

Б.ЦОЛМОН
ӨНӨӨДРИЙН ТОЙМ


URL:

Сэтгэгдэл бичих